logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Google” монопол байдлаа хадгалахын тулд жил бүр $10 тэрбумыг зарцуулдаг
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 14 09:00
    675

    Зургийг: Denis Charlet/AFP/Getty Images

    “Google”-ийн Ахлах эдийн засагч “Windows” үйлдлийн системд “Google” хайлтын системийг нэвтрүүлэх төлөвлөгөө нь "ноцтой аюул учруулна" гэж анхааруулж байжээ

    “Google” компани монопол байдлаа хадгалж үлдэхийн тулд жил бүр 10 гаруй тэрбум ам.долларыг өрсөлдөгч компаниуд, ухаалаг гар утас үйлдвэрлэгчид, утасгүй интернет үйлчилгээ үзүүлэгч нарт төлдөг гэдгийг АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн байна.

    20 жилийн өмнө “Google”-ийн удирдлагууд өрсөлдөгчдөө сөрөх стратеги боловсруулахдаа “Google” хайлтын системийг аль болох олон интернэт хөтчийн үндсэн систем болгох төлөвлөгөөг баталж байжээ.

    Мөн 2003 онд “Google” компанийн Ахлах эдийн засагч Хал Вариан удирдлагууддаа хандан “Windows” үйлдлийн системд “Google” хайлтын системийг нэвтрүүлэх төлөвлөгөө нь "ноцтой аюул учруулна" гэж анхааруулж байсан нь ил болсон аж.

    Эдгээр баримтыг мягмар гарагт Вашингтонд болсон монополын асуудлаарх шүүх хурлын үеэр  АНУ-ын Хууль зүйн яам танилцуулсан байна.

    Cэтгэгдэл бичих