
Торонтогийн “Venture” биржид бүртгэлтэй “Aranjin Resources” компани дундын брокергүйгээр нэг сая ам.доллар босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тус компани тус бүр нь 0.02 ам.долларын үнэтэй нэгж эрх арилжих бөгөөд арилжаа нь зургаадугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Нэгж эрх бүр нь нэг энгийн хувьцаа, мөн нэг энгийн хувьцаа эзэмших эрх агуулж байгаа аж. Энэ эрх нь арилжаа дууссанаас 24 сарын дотор нэг энгийн хувьцааг 0.05 ам.долларын үнээр авах боломж олгох юм.
“Aranjin Resources” босгосон хөрөнгөөрөө Монгол дахь “Victory” никелийн ордод хийж буй хайгуулын хөтөлбөрөө голлон санхүүжүүлэхээр байгаа ажээ. Түүнчлэн "Баян-Өндөр" зэсийн төслийн гүний өрөмдлөгийг хийж дуусгахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсад төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг “Aranjin Resources” компани нь Австралийн Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэхээр төлөвлөж байгаа юм. Мөн тус компани удирдлагын баг, зөвлөлийн гишүүдээ цөөрүүлэхийг зорьж буй энэ үед Гүйцэтгэх захирал Али Хажи нь ажлаа өгч байна.
Тус компани Ашигт малтмал, Газрын тосны газартай лицензийн асуудлаа шийдэхээр хүлээгдэж байгаагаас “Шарга” зэсийн төслийн хайгуулын ажлаа түр зогсоосноо гэж мэдэгдлээ.