•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
OPEC+ газрын тосны эрэлтийн төлөвөө бууруулав
Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 13 14:30
237
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг IV улиралд олборлох газрын тосны төсөөллөө өдрийн дүнгээр 440 мянган баррель болгож буурууллаа
Улс орнуудад инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл өндөр байгаа энэ үед OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны эрэлтийн төлөвөө буурууллаа. Ингэснээр IV улиралд олборлох газрын тосны төсөөллөө өдрийн дүнгээр 440 мянган баррель болгож бууруулсан байна.
Газрын тосны үнэ III улиралд 23 хувиар унасан нь сүүлийн хоёр жилд байгаагүй тааруу үзүүлэлт болсон юм. Ингэснээр OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудын орлого буурах эрсдэл дагуулж байна.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн 13 гишүүн орны газрын тосны гарц есдүгээр сард өдрийн дүнгээр 146 мянган баррелиар нэмэгдэж, 29.77 сая болоод байгаа юм. Ийнхүү нэмэгдсэн ч зарим гишүүн орны гарц хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны сааталтай холбоотойгоор огцом буураад байна.
Cэтгэгдэл бичих