logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Украины Ерөнхийлөгчийн нэрийг барьж Жером Пауэллтай утсаар ярьж дэггүйтсэн этгээдүүдийн бичлэг задарлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 28 09:40
    195

    Зургийг: Ting Shen/Bloomberg

    Жером Пауэлл өөр нэгнийг Украин улсын Ерөнхийлөгчтэй андууран ярьсан энэ явдал нэгдүгээр сард болсон гэж Холбооны Нөөцийн банкны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл руу залган өөрсдийгөө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гэж танилцуулан, дэггүйтэж буй этгээдүүдийн бичлэг ОХУ-ын Төрийн мэдлийн телевизийн сувгаар цацагдлаа.

    Энэхүү дуудлагыг Жером Пауэлл өөрийгөө Владимир Зеленскийтэй ярьж байна гэж бодон инфляцын төлөв болон ОХУ-ын Төв банкны талаар зэрэг олон сэдвээр асуултад хариулсан байна. Нийт 15 минутын урттай хэд хэдэн бичлэг цацагдсан бөгөөд бичлэгт хэр зэрэг засвар орсон нь тодорхойгүй байгаа аж.

    Жером Пауэлл өөр нэгнийг Украин улсын Ерөнхийлөгчтэй андууран ярьсан энэ явдал нэгдүгээр сард болсон гэж АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Мөн яриа нөхөрсөг болсон бөгөөд ямар нэгэн эмзэглүүштэй, нууцлалтай мэдээлэл яриагүй гэсэн байна.

    Одоогоор дээрх хэргийг хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа аж. Дүрс бичлэгт засвар орсон учраас бүгдийг үнэн зөв гэж батлах боломжгүй гэж Холбооны Нөөцийн банкны хэвлэлийн төлөөлөгч дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих