logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Tesla"-ийн стратегийн гол бүтээгдэхүүн нь "Supercharger" цэнэглэгч болж таарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 13 16:50
    1257

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    “Tesla” компани 2023 онд хамгийн багадаа 1.8 сая автомашин борлуулах зорилт тавиад байна

    "Tesla" гэхэд л мэдээж цахилгаан автомашин хамгийн түрүүнд санаанд орно. Илон Маскийн энэхүү компани 2022 онд дэлхийн хэмжээнд 1.3 сая нэгж автомашин борлуулсан бол 2023 онд хамгийн багадаа 1.8 саяыг борлуулах зорилт тавиад байна.

    Хэдий тийм боловч "Tesla"-ийн өөр нэг бүтээгдэхүүн болох "Supercharger" цэнэглэгч төхөөрөмж нь өнгөрсөн хугацаанд Хойд Америк, Ази, Европ, Ойрх Дорнодыг чимээгүй мөртөө эрчимтэй эзэлж, тус компанийн хамгийн холыг харсан, стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болжээ.

    АНУ-д найдвартай, түргэн цэнэглэгч төхөөрөмжийн зах зээлд "Supercharger" хол илүү давамгайлж байгаад гайхах зүйлгүй. Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар тус компани дэлхий даяар 5000 гаруй цэнэглэх станцтай болж, 45 мянга орчим цэнэглэгч төхөөрөмж суурилуулаад байгаагаа тайлагнажээ.

    unnamed.jpg

    Үүгээр зогсохгүй өнгөрсөн долоо хоногуудад салбарын хамгийн том өрсөлдөгчид нь болох "General Motors", "Ford" компаниуд цэнэглэх станцын чиглэлд "Tesla"-тай хамтран ажиллах шийдвэр гаргаснаар тус компанийн зорилтод бүр ч таатай үйл явдал болов. Тодруулбал: “General Motors” компани цахилгаан автомашинуудаа “Tesla”-ийн “Supercharger”-д тааруулан өөрчлөх болсноор Илон Маскийн компанийн технологи АНУ даяар мөрдөх стандарт болох нь ерөнхийдөө баталгаажсан юм. Дээрх хоёр компанид цэнэглэх станцаа ашиглуулах хэлцэл хийснээр 2030 он гэхэд "Tesla" жилийн гурван тэрбум орчим ам.долларын нэмэлт орлого олохоор байгааг "Piper Sandler & Co." тооцоолжээ.

    "Гурван компанийн энэ консорциумд бусад брэндүүд нэгдэхээс өөр аргагүй болох тул цахилгаан автомашины цэнэглэлтэд “Tesla”-ийн стандарт үндсэн стандарт болохоор байна. Наад зах нь АНУ-д шүү дээ" хэмээн "Piper Sandler"-ийн шинжээч Алекс Поттер онцолж байна.

    Түүнчлэн АНУ-д цахилгаан автомашины цэнэглэлтийн технологи хөгжүүлдэг “ChargePoint”, “Blink Charging”, “EVgo", “Wallbox NV” компаниуд "Tesla"-ийн "North American Charging Standard" (NACS) стандартыг дэмждэг цэнэглэгч үйлдвэрлэх болохоо тус бүр зарлажээ. Ийнхүү энэ салбар ийнхүү нэг стандартад хурдацтай шилжиж буй нь цахилгаан автомашин авах талаар бодож буй хэрэглэгчдэд дээрх технологийн ирээдүй баталгаатай болсон, мөн автомашинаа цэнэглэх газар олоход санаа зовох зүйлгүй гэсэн итгэлийг өгч байгаа давуу талтайг “Bloomberg” онцолж байна.

    Cэтгэгдэл бичих