logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “TikTok”-ийн Гүйцэтгэх захирлын Конгрессын гишүүдэд өгсөн хариултууд нөхцөл байдлыг улам дордуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 24 16:00
    6020

    Зургийг: Al Drago/Bloomberg

    “TikTok”-ийн Гүйцэтгэх захирал Шоу Чу пүрэв гарагт АНУ-ын Конгрессын сонсголд оролцлоо

    “TikTok”-ийн Гүйцэтгэх захирал Шоу Чу пүрэв гарагт АНУ-ын Конгрессын сонсголд оролцож, Төлөөлөгчдийн асуултад хариулсан нь тус сошиал платформын эсрэг чиглэсэн хууль тогтоогчдын байр суурийг төдийлөн өөрчилсөнгүй. Үүгээр зогсохгүй дөрвөн цагийн турш үргэлжилсэн түүний сонсгол “TikTok”-ийг АНУ-д хориглох тухай асуудалд улам “гал дээр тос нэмлээ” гэж шинжээчид үзэж байна.

    “Бидний болгоомжлолыг багасгахуйц ажил хэргийн тухай сонсоно гэж найдаж энд ирсэн. Гэвч одоогоор таны ярьсан зүйлсээс юу ч миний санаа зовнилыг арилгасангүй. Үнэнийг хэлэхэд таны мэдүүлэг хариулт өгөхөөсөө илүүтэй бүр ч олон асуулт гаргаж ирлээ гэж бодож байна” хэмээн Делавер мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгч Лиза Рочестер хэлсэн байна. 

    АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны байнгын хорооноос пүрэв гарагт явуулсан  сонсголын үеэр хоёр намын төлөөлөгчид Шоу Чугаас ширүүн өнгө аястай асуултууд асууж, заримдаа үгийг нь тасалж байв. Хууль тогтоогчид болон Жо Байдены засаг захиргаанаас “TikTok”-ийн БНХАУ дахь толгой компани “ByteDance”-ийг хувьцааг нь заруулах, эсвэл АНУ-д энэхүү сошиал сүлжээг хориглох арга замуудыг эрэлхийлж байгаа юм.

    Сошиал платформоо хятад эзэмшигчдээс хараат бус гэсэн Шоу Чугийн мэдэгдэлд эргэлзэж байгаагаа хууль тогтоогчид сонсголын үеэр нуухгүй байв. ""ByteDance" бол БНХАУ-ын Төрийн эзэмшдэг, эсвэл удирддаг компани биш" хэмээн тэрбээр өгүүлээд, "АНУ-ын хэрэглэгчдийн датаг гаднын зөвшөөрөлгүй нэвтрэлтээс бүрэн тусгаарлахаар идэвхтэй ажиллаж байгаа"-гаа тайлбарласан байна.

    ""ByteDance"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд таван гишүүн бий. Тэдний гурав нь америк хүн. Манай төв оффис Лос-Анжелес, Сингапурт байдаг. Өнөөдрийн байдлаар бид АНУ-д 7000 ажилтантай. Хэдий тийм боловч АНУ-ын дата мэдээлэлд гадаадаас нууцаар нэвтрэх, мөн “TikTok”-ийн АНУ дахь эко системд манипуляц хийгдэх эрсдэлтэй холбоотой болгоомжлолын тухай бид сонслоо. Бид эдгээр болгоомжлолыг үл тоомсорлох, дорд үзэх зорилго огтхон ч агуулаагүй байсаар ирсэн. Бид бодит үйл хэргээр эдгээр асуудалд хандсан" хэмээн тэрбээр өгүүлжээ.

    Түүний хэлсэн бүхэн “TikTok”-той холбоотой санаа зовнилыг арилгахад хангалтгүй хэмээн төлөөлөгчид дүгнэж, тус үйлчилгээг АНУ-д хориглохыг дэмжсэн байр суурьтай хэвээр үлдсэн байна.

    Cэтгэгдэл бичих