logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Эрээн боомтын төмөр замын тээвэр I сард өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 09:20
    314

    Зургийг: mongolia.gov.mn

    Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын бараа эргэлт оны эхний сард 1.42 сая тонн болжээ

    Монгол Улс, БНХАУ-ын гол боомт болох Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын бараа эргэлт энэ оны эхний сард 1.42 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 90 гаруй хувиар өссөнийг “China Railway Hohhot Group” мэдээллээ.

    БНХАУ-ын тал тус боомтоор 1.18 сая тонн ачаа импортолж, 238.6 мянган тонн ачаа экспортолжээ.

    Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Covid-19-ийн тархалтын улмаас тогтоосон хязгаарлалт суларснаас гадна гаалийн бүрдүүлэлт, шалгалт, ачаа тээврийн явцыг хөнгөвчилсөн нь эергээр нөлөөлснийг “China Railway Hohhot Group” онцолж байна.

    БНХАУ-ын талын Эрээн боомт нь БНХАУ-Европ чиглэлийн ачаа тээврийн галт тэрэгний 64 шугамыг ажиллуулж байгаа төдийгүй нийт 10 гаруй орны 60 гаруй гадаад чиглэлийг холбодог.

    Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газар гаалийн бүрдүүлэлтийг шуурхай явуулахын тулд тээврийн хэрэгслийг мэдээлэлжүүлэлтийн шинэ арга хэлбэрээр шалгаж, бүх цагт хүлээх шаардлагагүй нөхцөл байдлыг ханган ажиллаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих