logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Heat Pump" халаагуурын борлуулалт Европт 3 сая хүрч, 2020 оныхоос 2 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 30 09:40
    234

    Зургийг: Denis Charlet/AFP/Getty Images

    "Heat Pump" халаагуур уламжлалт цахилгаан халаагуураас 2-3 дахин эрчим хүч хэмнэж байна

    Өвлийн улиралд монгол гэрийг дулаан байлгах “Heat Pump” төрлийн халаагуурын зориулалттай төхөөрөмжийн борлуулалт 2022 онд Европт гурван сая ширхэг хүрсэн нь 2020 оны үзүүлэлтээс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.

    Уламжлалт цахилгаан халаагуураас ялгаатай хийн халаагуурын давуу талуудтай холбоотойгоор Засгийн газрууд хэрэглээг нэмэгдүүлэх татаас их хэмжээгээр олгож байгаа юм.

    Эрчим хүчний хэмнэлтийн хувьд уламжлалт цахилгаан халаагуураас “Heat Pump” төрлийн халаагуур нь 2-3 дахин, зарим орчинд тав дахин бага эрчим хүч ашиглаж байгаа аж.

    2021 оны байдлаар дэлхий даяар нийт халаагуур ашиглаж байгаа талбайн 10 хувийг энэ төрлийн халаагуураар халааж байна. Мөн энэ төрлийн халаагуурын зах зээл БНХАУ-ын хамгийн эрчимтэй өсөлттэй  байгаа бол умард Европт хэрэглээ нь аль хэдийн чамгүй өндөр түвшинд хүрээд буй. Тухайлбал: Шведэд нийт халаагуур ашиглалтын гуравны нэг нь “Heat Pump” байгаа аж.

    Cэтгэгдэл бичих