logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ БНХАУ-д тавьсан хөрөнгө оруулалтын хязгаарлалтаа нэмэгдүүлэхээр болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 10 11:47
    215
    Жо Байден БНХАУ-ыг чиглэсэн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах захирамжид гарын үсэг зурлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ыг чиглэсэн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах захирамжид гарын үсэг зурж, Бээжингийн батлан хамгаалах болон тагнуулын технологи хөгжүүлэх бололцоог багасгах хүчин чармайлтаа ахиуллаа.

    Энэ хүрээнд мөрдөх шинэ журам одоогоор дэлгэрэнгүй тодорхой болоогүй байгаа ч БНХАУ-ын хагас дамжуулагч, квантын тооцоолол, хиймэл оюуны компаниудад хийх хөрөнгө оруулалтад зохицуулалт, хяналт тавихаар болж байна.

    Хэдий тийм боловч дээрх журам ретроактив байдлаар буюу буцан үйлчлэх нөхцөлгүй, мөн биотехнологи зэрэг салбаруудад хамаарахгүй учир энэ удаагийн тогтоолын хамрах хүрээ хумигдмал байхаар байна.

    Cэтгэгдэл бичих