logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    II/27-ны өдөр Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1037 автомашин гарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 01 11:30
    437

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    ӨМӨЗО-ы нүүрсний уурхайд осол гарсны дараа Монголоос нийлүүлэх нүүрсний үнэ өслөө

    Хоёрдугаар сарын 27-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1037 автомашин гарсан нь 2020 оны аравдугаар сарын 21-нээс хойших дээд түвшин боллоо.

    Ганцмод боомт дээр тавдугаар ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1700-1750 юань хүрч байгаа бөгөөд зарим тохиолдолд НӨАТ тооцоод 1800 юань хүрч байгаа ажээ.

    Хоёрдугаар сарын 22-ны өдөр ӨМӨЗО-ы нүүрсний уурхайд осол гарахаас өмнө тонн нь 1500-1580 юань хүрч байсан юм.

    Дээрх ослын дараа БНХАУ өргөн хүрээний аюулгүй байдлын шалгалт хийхээр болсон байна. Ингэснээр коксжих нүүрсний олборлолт буурах төлөв нэмэгдэж, үнэ нь өсөөд байгаа аж.

    Цахим дуудлага худалдаагаар Шаньси мужийн зарим томоохон уурхайн нүүрсний үнэ тонн тутамдаа 20-200 юаниар өссөн байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих