logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийг боловсруулахдаа ХЭҮК-ын санал, зөвлөмжийг аваагүй"
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 15:45
    176
    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ ажлын 5 хоногт багтаан шийднэ

    “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулахдаа Хүний эрхийн үндэсний комиссын санал, зөвлөмжийг аваагүй” гэж Хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ.

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нэрийнхээ агуулгаас эхлээд хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа ч Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэгтэй байгууллагын санал зөвлөмжийг аваагүй гэж мэдэгджээ. Зөвхөн хууль батлагдсаны дараа журам гаргаж зөвлөмж боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

    Хүний эрхийн үндэсний комиссын Референт Б.Галбаатар

    “Fact-Check Mongolia”-ийн Үүсгэн байгуулагч Ц.Тамир

    Цахим хөгжил, харилцаа холбооны дэд Сайд Ж.Эрхэмбаатар

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг лхагва гарагийн 17.00 цагаас өмнө УИХ-аас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих эсэхээ ажлын тав хоногт багтаан шийднэ. Хуульд хэсэгчлэн болон бүрэн хориг тавьсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх явцад Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын гишүүдэд зөвлөмж хүргүүлэх боломжтой юм байна.

    Cэтгэгдэл бичих