
Торонто болон Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани "13E-3" буюу зохицуулах байгууллагад хүргүүлсэн "хаалттай компани" болох төлөвлөгөөндөө жижиг өөрчлөлтүүд орууллаа.
Харин нэгж хувьцааны үнэлгээ, хөрөнгө оруулагчдын хурлын тов зэрэг гол нөхцөлүүдэд өөрчлөлт ороогүй байна. Төлөвлөгөөнд тус компанийн бэлдсэн санхүүгийн шинэ тооцоолол, төлөвийн мэдээллүүдийг нэмж оруулжээ. Тухайлбал: Канадын Монтреалын банкны хөрөнгө оруулалтын нэгж болох “BMO Capital Markets”-ийн саналыг шударга гэж үзсэн талаарх дүгнэлт, хувьцааны үнэлгээ зэргийг нэмж оруулсан байна.
Лхагва гарагт “Turquoise Hill Resources” компаниас гаргасан танилцуулгад санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудын дүгнэлтүүдийг мөн тусгаж, “Rio Tinto”-ийн саналыг жижиг хувьцаа эзэмшигчид нь хүлээж авахгүй үед үүсэх эрсдэлүүдийг нэрлээд байсан юм.
Тус компани “13E-3” буюу "хаалттай компани" болох төлөвлөгөөгөө АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороонд есдүгээр сарын 29-нд анх хүргүүлжээ.