
Зургийг: Veejay Villafranca/Bloomberg
Цагаан будааны үнэ сүүлийн 15 орчим жилийн дээд түвшинд хүрсэн нь буурай орнуудын төсөвт хүндээр нөлөөлж магадгүй боллоо.
Хэт хуурай уур амьсгал, Украинд үүсээд буй зөрчил зэргээс шалтгаалан хүнсний үнэ аль хэдийн дэлхий даяар өсөөд байсан юм. Таван хувийн бутралтай тайланд цагаан будааны үнэ буюу Азийн цагаан будааны жишиг үнэ тонн нь 648 ам.доллар болоод байна. Тайландад цаг агаар илүү хуурайшиж байгаагаас гадна энэтхэг улс дотоодын зах зээлээ хамгаалахаар цагаан будааны экспортын тодорхой хэсэгт хориг тавьсан нь үүнд нөлөөлж байгаа аж.
Ази болон Африкийн зарим орны иргэдийн хувьд будаа нь нийт авах калорийн 60 орчим хувийг бүрдүүлэгч гол хэсэг нь болдог бол Бангладеш зэрэг зарим улсад 70 хүртэлх хувийг бүрдүүлдэг байна.
Монгол Улсын хувьд 2023 оны эхний долоон сард 26.2 мянган тонн цагаан будаа 16.3 сая ам.доллароор импортолжээ. Үүний 77 хувийг БНХАУ-аас, 13 хувийг Вьетнам улсаас авсан байна.