
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
Газрын тосны үнэ баррель нь $84 болж, сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрлээ
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 10 11:45
352
Зургийг: Toru Hanai/Bloomberg
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ пүрэв гарагт газрын тосны зах зээлийн сарын тайлангаа танилцуулна
Газрын тосны үнэ баррель нь 84 ам.доллар хүрч, сүүлийн есөн сарын дээд түвшинд хүрлээ. Газрын тосны үнэ өнгөрсөн арилжааны хоёр өдөр гурав гаруй хувиар өсөөд байсан юм.
Украины дайн даамжирч, газрын тосны нийлүүлэлт хумигдах эрсдэл нэмэгдсэн нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Тухайлбал: Украин улс Хар тэнгис рүү дроноор халдсан нь Киев болон Москвагийн харилцаа улам бүр хурцдах нэг том шалтгаан боллоо.
Үүнээс гадна өнгөрсөн зургаадугаар сарын эцсээр Саудын Араб болон ОХУ гарцаа хумих шийдвэр гаргасны дараа газрын тосны үнэ эрс өсөөд байна.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ пүрэв гарагт газрын тосны зах зээлийн сарын тайлангаа танилцуулахаар байгаа юм.
Cэтгэгдэл бичих