logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Mercedes” компани “Tesla”-тай өрсөлдөхүйц хүнд даацын цахилгаан автомашинаа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 11 16:20
    353

    Зургийг: Daimler Truck AG

    "Mercedes"-ийн "eActros 600" загвар нь 22 тонны даацтай, нэг цэнэглэлтээр 500 км зай туулах хүчин чадалтай

    "Mercedes-Benz Trucks" компани цахилгаан хөдөлгүүрт хүнд даацын автомашинаа танилцуулснаар авто замын логистикийг нүүрстөрөгчгүйжүүлэх өрсөлдөөн улам ширүүсэж байна.

    Шинэ "eActros 600" загвар нь 22 тонны даацтай, нэг цэнэглэлтээр 500 км зай туулах хүчин чадалтай бөгөөд энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар товлосныг тус компанийн зүгээс мэдээлжээ. Мөн цэнэг хураагуур нь 30 минутын дотор 20 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх боломжтой ч үүний тулд хэрэглэгч нэг мегаваттын цэнэглэх төхөөрөмж ашиглах шаардлагатайг онцолсон байна.

    Зах зээлд гол өрсөлдөгч нь болохоор байгаа "Tesla"-ийн "Semi" ачааны автомашин "Walmart", "United Parcel Service" зэрэг компаниудаас аль хэдийн захиалга авч эхлээд байгаа юм.

    Хүнд даацын автомашинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгох нь авто тээврийг "ногооруулах" зорилтод тулгарч буй томоохон сорилтуудын нэг болоод байна. Хэдийгээр Европ дахь ачаа тээврийн нийт маршрутын 60 хувь нь 500 км-ээс бага байдаг ч цэнэглэх дэд бүтцийн дутагдал дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд гол саад болдог юм.

    Түүнчлэн "eActros 600" нь үзүүлэлт ойролцоо дизель хөдөлгүүртэй загвараасаа бараг хоёр дахин өндөр үнэтэй байгаа нь өөр нэгэн сул тал боловч ашиглалтын зардлын хувьд энгийн ачааны автомашинаас бага болохыг "Mercedes-Benz Trucks"-ийн Гүйцэтгэх захирал Карин Радстром онцолжээ.

    Cэтгэгдэл бичих