logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Иргэдийн хадгаламж сэргэсэн ч төвлөрөл нь хэт өндөр хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 30 10:00
    326

    Зургийг: С.Батсайхан

    Энэ онд төгрөгийн ханш чангарч, хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсний нөлөөгөөр төгрөгийн хадгаламжийн өгөөж сайжирч эхэлжээ

    Эдийн засгийн уналтаас зөөлөн газардуулж, өсөлтийг тогтвортой болгоход нөлөөлж буй гол механизмуудын нэг нь хуримтлал. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хуримтлалын ач холбогдлыг нийтээрээ ойлгодог болсон мэт боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл үнэхээр хуримтлал үүсгэх боломжийг хангаж чадаж байгаа юу?

    Тэсвэртэй долларжилт

    Өмнөх оны өдийд төгрөгийн хадгаламжийн хэмжээ эрс буурч, эсрэгээрээ төгрөгийн ханшийн уналтыг даган долларжилт цойлсноор санхүүгийн системд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байв. "Инфляц 15 орчим хувьд хадгалагдаж байсан тухайн үед иргэд банканд мөнгөө хадгалуулах юм бол бодитоор 4.2 хувийн алдагдал хүлээж байгаа" гэсэн тооцоо гарсныг “NRCC”-ийн партнер судлаач, эдийн засагч Д.Эрдэнэбат онцолж байлаа.

    Харин энэ онд төгрөгийн ханш чангарч, мөн хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсний нөлөөгөөр төгрөгийн хадгаламжийн өгөөж сайжирч эхэлсэн бөгөөд есдүгээр сарын эцсийн байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 13 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 орчим хувиар өссөнийг Монголбанк мэдээлсэн юм. 

    unnamed (1).jpg

    Хэдий тийм боловч валютын хадгаламжийн нийт хэмжээ 5.1 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар өссөн үзүүлэлт болохын сацуу нийт хадгаламжид эзлэх хувь нь 25 орчим хэвээр үлдсэн нь өнгөрсөн жилийн ханшийн эрсдэл дахин учирч болзошгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсаар байгааг харууллаа.

    Тэгш бус хадгаламж

    Банкны салбарын хадгаламжийн дүнг хадгаламж эзэмшигчдийн тоотой харьцуулан үзэхэд цөөн тооны харилцагчид нийт хадгаламжийн дийлэнхийг эзэмшиж буй дүр зурагтай байна. 2022 оны статистик мэдээллээс үзвэл 500 саяас дээш төгрөгийн хадгаламжтай дансны тоо нийт дансны 0.5 хувьд ч хүрэхгүй атал мөнгөн дүнгээрээ хамгийн өндөр буюу 29 хувийг эзэлж байжээ.

    Банкнуудын том дүнтэй хадгаламж эзэмшигчээс хамаарах хамаарал нэмэгдэхийн хэрээр хадгаламжийн хүүнд төлөх нэмэгдэл өндөрсдөг нь гол асуудал аж. Хадгаламжийн энэхүү төвлөрөл нь эн тэргүүнд эдийн засаг дахь орлогын тэгш бус хуваарилалтаас хамааралтайг Монголбанкны Санхүүгийн салбарын төлөв байдлын судалгаанд онцолжээ.

    Суурь асуудал

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үндэсний хуримтлалын асуудал идэвхтэй яригдаж, ялангуяа залуу гэр бүлүүдийг хуримтлалтай болгох олон аян явагдаж буй ч ирээдүйдээ зориулж хадгална гэдэг дийлэнх иргэдийн дунд тансаг хэрэглээнээс өөрцгүй хэвээр байна.

    Өмч хувьчлалын үеэс эхтэй мэдээллийн тэгш бус байдал, гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбар дахь эзэмшлийн хэт төвлөрөл, эдийн засгийн үзүүлэлтүүдийн тогтворгүй байдал зэргээс харвал иргэдийн хуримтлал нэмэгдэх суурь нөхцөл бүрэлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

    unnamed (3).jpg

    Төсвийн зарцуулалтын ердөө 20 орчим хувийг ажлын байр нэмэгдүүлэх, хувийн секторыг дэмжих таатай орчин бүрдүүлэхэд зарцуулж, мөн уул уурхайн салбарт Төрийн өмч давамгайлж байгаа нь дундаж давхарга, аж ахуйн нэгжүүдийн орон зай хумигдахад хүргэж буйг Эдийн засагч, хуульч З.Нарантуяа онцолж байлаа. 

    Cэтгэгдэл бичих