logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жанет Йеллен: Хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулахад БНХАУ хойрго хандаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 13 09:00
    241
    Хөдөлмөрийн захыг тогтворжуулахын зэрэгцээ инфляцыг бууруулах хэрэгтэй гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен онцлов

    АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен "Хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулах дэлхий нийтийн зүтгэлд БНХАУ хойрго хандаж байна" хэмээн хурцаар шүүмжилж, "Энэ ажлыг урагшлуулахад гол саад нь Бээжин" гэж үзэж байгаагаа онцоллоо. 

    "БНХАУ үүнд огтхон ч оролцохгүй байгаа. Бид оролцоогоо нэмэгдүүлэхийг тэдэнд уриалж байна" хэмээн тэрбээр лхагва гарагт Вашингтонд үг хэлснийхээ дараа дурдсан байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас бүрдсэн "Их 20"-ийн гишүүд бага орлоготой орнуудын гадаад өрөнд ээлж дараатайгаар бүтцийн өөрчлөлт оруулах "Common Framework" хэмээх санаачилгыг эхлүүлээд буй. Жанет Иеллений үзсэнээр энэ ажлын үйл явц өнөөг хүртэл бүтэл муутай байгаа аж.

    13-1.JPG

    Энэ онд улс орнуудын Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 91 хувьд хүрч, цар тахлын өмнөх үеэс 7.5 нэгж хувиар өснө хэмээн Олон Улсын Валютын Сан (ОУВС) тооцоолжээ. Тиймээс Засгийн газрууд хэдийгээр эрчим хүч болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөлөлд буй өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь чухал ч цар тахлын үед гарсан төсвийн алдагдлаа үргэлжлүүлэн нөхөх хэрэгтэйг ОУВС анхааруулж байна.

    Улс орнуудын эдийн засаг сэргэж, Засгийн газрууд яаралтай арга хэмжээгээ цуцалснаар өрийн харьцаа 2020 оны оргил үеэс буураад байгаа ч Төв банкнууд инфляцын эсрэг бодлогын хүүгээ нэмэх тусам өрийн үйлчилгээний өртөг нэмэгдэх хандлагатай байна.

    АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен

    Cэтгэгдэл бичих