logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Хаана ямар төсөл хэр ахицтай байна вэ?" - Монгол дахь уул уурхайн төслүүд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 30 09:00
    339

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой уул уурхайн зарим төслүүдийн ахиц, тэдгээрийг хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг багцлан хүргэж байна

    “TMK ENERGY”

    Гол төсөл: Нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV”

    Монголд метан хийн хайгуул хийж буй цөөн компаниудын нэг "TMK Energy" энэ оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлж, одоогоор Нарийн сухайт хайгуулын бүсэд өрөмдсөн туршилтын гурван цооногтоо хийн тогтмол урсгалыг бий болгоод байна. Тус компанийн “Гурвантэс XXXV” төслийн талбай Өмнөговь аймгийн газар нутгийн ихээхэн хэсгийг хамардаг тул тус талбайд байршилтай бусад төслүүдийг эзэмшдэг компаниудтай хамтран ажиллах стратеги баримталж буй.

    unnamed (4).jpg

    Тухайлбал: коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй саяхан хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, судалгааны ажлын зардлаа 50/50 зарчмаар хуваахаар болсон юм. Түүнчлэн “Terra Energy”-ийн “Гурвантэс XXXV” төсөлд эзэмшдэг байсан 33 хувийг “TMK Energy” компани энэ сард шилжүүлэн авч, төслөө 100 хувь эзэмшиж эхлээд байна.

    “XANADU MINES”

    Гол төсөл: Зэс, алтны “Хармагтай” төсөл

    БНХАУ-ын уул уурхайн аваргуудын нэг “Zijin Mining”-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд буй “Xanadu Mines” 35 сая ам.долларын санхүүжилтээр “Хармагтай” төслийн урьдчилсан ТЭЗҮ болон хайгуулын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Тус компани олборлолтоо 2024 оны санхүүгийн жилийн IV улиралд, төслийн үйлдвэрлэлээ 2027 оны IV улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сүүлд дүүргэлтийн өрөмдлөгийн явцад алтны шинэ бүс илрүүлснээ мэдээлсэн юм.

    “ELIXIR ENERGY”

    Гол төсөл: Метан хийн “Nomgon”, Ногоон устөрөгчийн “Gobi H2”

    Өмнөговь аймгийн нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул явуулж буй “Elixir Energy” энэ онд “Номгон” талбайн өргөтгөсөн туршилтын хөтөлбөрөө үргэлжлүүлж, нийт есөн цооног өрөмдөхөө зарлаад байгаа. Харин өнгөрсөн сард “Nomgon X” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлжээ. Түүнчлэн тус компани ногоон устөрөгч экспортлох "Gobi H2" төслийнхөө ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа яваа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Японы сэргээгдэх эрчим хүчний салбарын томоохон компаниудын нэг “Toyota Tsusho” энэхүү төсөлд хамтрагчаар орохоор болсон юм.

    unnamed (5).jpg

    Урт хугацаандаа “Elixir Energy”-ийн метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болох бөгөөд хоолойн урт харьцангуй богино байх тул инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүйг тус компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлага өгөхдөө онцолж байлаа.

    Бусад олборлогчид

    “Parabellum Resources”- Монголд газрын ховор элементийн "Хотгор" төслийг хэрэгжүүлж буй энэ компани сүүлд тус ордын эрдсийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо 2.2 сая гаруй тонн газрын ховор элементийн оксид илрүүлээд байна.

    “Jade Gas”- Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлаад байгаа. Энэ оны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийнхөө эхний дөрвөн цооногийн бүгдээс нь метан хийн нөөц илрүүлснээ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн юм.

    “Petro Matad” - Газрын тосны “Цэн тогоруу" ордын бүтээн байгуулалт нь эхлэхэд бэлэн болсон ч Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл олгох үйл явц сунжирч байгаа нь хүндрэл дагуулж буйг тус компани мэдээлж байв.

    Cэтгэгдэл бичих