logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Petro Matad” компани "Heron-1" талбайн газрын тосны хайгуулын ажлаа эцэслэхийг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 13 08:45
    330
    “Petro Matad” компани XIX блокоос бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай дэд бүтэц, логистикийн талд “PetroChina”-тай хийж буй хэлэлцээ ахицтай байгааг мэдэгдэв

    Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Petro Matad” компани “Heron-1” талбайгаас газрын тос илрүүлэх ажлаа эцэслэхээр эн тэргүүнд зорьж байгаагаа мэдэгдлээ. Энэ хүрээнд гэрээт ажлууд ахицтай бөгөөд одоо ажиллах баг, тоног төхөөрөмжүүд бэлэн гэсэн баталгааг хүлээж байгаа аж. Ингэснээр цар тахлын хязгаарлалт сулармагц тус талбайгаас экспортоо эхлэх боломжтой болно гэсэн байна.

    Мөн XIX блокоос бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай дэд бүтэц, логистикийн тал дээр “PetroChina” компанитай хийж буй хэлэлцээ ахицтай байгааг мэдэгдлээ.

    Цар тахлын нөлөөгөөр Монголд газрын тосны талбайн үйлчилгээ үзүүлэгчид ажиллагаагаа зогсоосноос гадна экспорт эрс саараад байна. Одоогоор XIX, XXI блокоос БНХАУ-д хийх экспорт зогсоод байгаа юм.

    "Petro Matad” компани XX блокоос гадна V блокт өрөмдлөг хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа аж. Мөн дотоодоос өрөмдлөг хийх туршлагатай компани олоод байгаагаа мэдэгдсэн байна. Эхний өрөмдлөгөө 200 сая баррелийн нөөцтэй талбайд хийнэ гэж тооцоолжээ. Анх 2022 онд багтаан хийнэ гэж тооцоолж байсан энэхүү өрөмдлөгийг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих