logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Piedmont Lithium”, “LG Chem” компаниуд $75 саяар үнэлэгдэх үнэт цаас худалдан авалтын гэрээ байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 17 15:40
    273

    Зургийг: Piedmont

    “LG Chem” компани “Piedmont Lithium”-ийн шинээр гаргасан нэг сая 96 мянган энгийн хувьцааг нэгж бүрийг нь 68.40 ам.доллароор үнэлнэ

    “Piedmont Lithium” компани БНСУ-ын химийн үйлдвэрлэлийн “LG Chem” компанитай 75 сая ам.долларын дүн бүхий үнэт цаас худалдах гэрээ байгуулснаа пүрэв гарагт зарласан байна. Үүнээс гадна тус компани өөрийн хамтран эзэмшдэг “North American Lithium” төслийнхөө хүрээнд олборлосон 200 мянган тонн сподумений баяжмалыг дөрвөн жилийн хугацаатай оффтек гэрээгээр нийлүүлэх хэлцэл хийжээ.

    Гэрээний дагуу “LG Chem” компани “Piedmont Lithium”-ийн шинээр гаргасан нэг сая 96 мянган энгийн хувьцааг нэгж тус бүрийг 68.40 ам.доллароор үнэлж, нийт 75 сая ам.доллароор авах юм байна. Хэлцэл хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд хаагдах төлөвтэй байгаа бөгөөд үр дүнд нь “LG Chem” нийт энгийн хувьцааных нь 5.7 хувийг эзэмшдэг болохыг “Piedmont Lithium” мэдээлэв.

    Түүнчлэн “Piedmont Lithium” дөрвөн жилийн хугацаанд жил бүр 50 мянган метр тонн сподумений баяжмалыг “LG Chem”-д нийлүүлэхээр тохирч, энэ оны III улирлаас хүргэлтээ эхлүүлэхээр болсон аж. “LG Chem” тус материалыг Хойд Америкийн зах зээлд зориулсан катодын түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд ашиглах аж.

    “North American Lithium” нь “Piedmont Lithium” болон “Sayona Mining” компаниудын хамтарсан төсөл бөгөөд 2023 оны эхний хагаст олборлолтоо эхлүүлж, III улирлаас нийлүүлэлт хийж эхлэх хүлээлттэй байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих