logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Дэлхийн эдийн засгийн дараагийн тулгамдах асуудал “El Nino” үзэгдэл байж магадгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 13 09:00
    902

    Зургийг: Justin Sullivan/Getty Images

    “El Nino”-ийн нөлөөгөөр Америк тивийн Номхон далайн эргээр хүчтэй аадар бороо голлон ордог

    Covid-19, дайн зэрэг асуудлын дараа дэлхийн эдийн засгийн дараагийн том асуудал цаг уурын “El Nino” (La Nina) үзэгдэл байж магадгүй байна. Дөрөв орчим жилийн дараа дахин болж буй энэ үзэгдэл цаг уурын шилжилт нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудад илүү хүндхэн тусахаар байгаа аж.

    Далайн гадаргуугийн усны температур хэлбэлзэх үзэгдэл зургаадугаар сард эхэлснээр 12 дугаар сард болон ирэх оны нэгдүгээр сард оргилдоо хүрэх төлөвтэй байна.

    “El Nino”-ийн нөлөөгөөр Америк тивийн Номхон далайн эргээр хүчтэй аадар бороо голлон ордог бол Австрали, Индонез, Филиппин, Бразилын умард хэсгээр хуурай цаг агаар залгадаг. Хамгийн сүүлд энэ үзэгдлийн нөлөөгөөр Кот-д'Ивуарын какаоны үйлдвэрлэлийн гарц, Тайландын будааны ургац, Индонезын кофены гарц буурч байсан аж. Харин Австрали, Өмнөд Африкт ойн түймэр нэмэгдэж байжээ.

    Cэтгэгдэл бичих