logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    2022 онд ДНБ 4.8 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 17 15:20
    835
    ДНБ (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3 их наяд төгрөгөөр өсжээ

    2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлтөд хөдөө аж ахуй, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар өссөн нь гол нөлөө үзүүлсэн бол уул уурхай, олборлолтын салбар 11.9 хувиар буурсан байна.

    Энэхүү бууралт нь төмрийн хүдэр, хүдрийн баяжмал 26.9 хувиар, газрын тосны олборлолт 45 хувиар буурсантай холбоотой гэж Үндэсний статистикийн хороо тайландаа онцоллоо.

    Үйлчилгээний салбарын хувьд 5.5 хувиар өсөхөд бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг найман хувиар, мэдээлэл холбооны салбарын нэмэгдэл өртөг 6.9 хувиар өссөнөөр нийт өсөлтийг дээш татсан байна.

    Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын аргаар тооцоход 51.6 хувь нь өрхийн хэрэглээ, 13.7 хувь нь Төрийн байгууллагын хэрэглээ, 40.2 хувь нь хөрөнгийн нийт хуримтлал бүрдүүлсэн байна. Эдгээрийг өмнөх онтой харьцуулахад айл, өрх болон Төрийн байгууллагын хэрэглээ өсжээ. Мөн хөрөнгийн нийт хуримтлал 4.4 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих