logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Мөнгөний нийлүүлэлт ₮33.2 их наяд болж, 20.9 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 18 16:45
    387

    Зургийг: С.Батсайхан

    Мөнгөний нийлүүлэлтийн нийт дүнд эзлэх гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 3.2 хувийг бүрдүүлж байна

    Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцсийн байдлаар 33 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн байна. Жилийн хугацааны өөрчлөлтийг харвал төгрөг, валютын харилцах болон төгрөгийн хадгаламж тус бүр өссөнтэй холбоотой байна. Харин нэг сарын хугацааны өөрчлөлтийн хувьд валютын хадгаламж, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ тус тус 1.2-1.7 хувиар буурчээ.

    19-1.JPG

    Мөнгөний нийлүүлэлтийг активын байршуулалт талаас авч үзэхэд гадаад цэвэр активын өсөлт гол өсөлтийг бий болгосон бол дотоод цэвэр активын нийт дүнд эзлэх хувь өмнөх сараас үл ялиг буурсан байна.

    Нийт мөнгөний нийлүүлэлтийн дүнд эзлэх гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 3.2 хувийг бүрдүүлж байгаа бол төгрөг болон валютын харилцах дансны үлдэгдэл 37.4 хувийг бүрдүүлжээ Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад харилцах дансны нийт дүнд эзлэх хэмжээ гурав орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

    19-2.JPG

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо сүүлийн найман удаагийн хурлаар бодлогын хүүг зургаан хувиас нэмэгдүүлсээр 13 хувьд хүргэсэн юм. Мөнгөний хатуу бодлого 2024 онд ч үргэлжлэхээр байгааг Төв банкны Ерөнхийлөгч мэдэгдэж байв. Ингэснээр инфляцыг эрэлт талаас нь хязгаарлаж байгаа ч төсвийн тэлэлт анхаарал татсан асуудал хэвээр байна.

    Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 6.5 их наяд төгрөг давснаас 5.6 их наяд нь богино хугацаат буюу дөрвөн долоо хоногтой үнэт цаасанд байршуулсан байна.

    Cэтгэгдэл бичих