logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Nvidia: АНУ экспортын журмаа чангатгасан нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд саад болж болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 18 12:30
    294

    Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg

    “Nvidia” компанийн хувьцааны ханш 4.7 хувиар буурав

    “Nvidia” компанийн хувьцааны ханш мягмар гарагт Нью-Йоркийн биржид 4.7 хувиар буурснаар сүүлийн хоёр сарын хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт боллоо.

    АНУ-ын Засгийн газар өндөр технологийн чипийг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэхгүй байх талд үргэлжлэн анхаарч, чипийн борлуулалтыг хязгаарлах алхмуудаа нэмэгдүүлсэн нь энэхүү уналтад нөлөөлсөн байна.

    “Nvidia” компанийн хувьд шинэ зохицуулалт нь богино хугацаанд санхүүгийн хохирол учруулахгүй ч бүтээгдэхүүний хөгжилд саад болж, бусад хүндрэл дагуулж болзошгүйг анхааруулсан юм.

    Шинэ зохицуулалтад “Nvidia” компанийн өрсөлдөгч хиймэл оюуны чип үйлдвэрлэгч БНХАУ-ын хоёр компани руу экспорт хийх хязгаарлалт мөн багтжээ. Ингэснээр эдгээр компаниудад нийлүүлэлт хийхээсээ өмнө компаниуд АНУ-ын Засгийн газраас лиценз авах шаардлагатай болж байгаа юм. Энэхүү зохицуулалт нь БНХАУ-д цэргийн хэрэглээний хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

    “Nvidia” компанийн хамгийн том чипийн зах зээл болох БНХАУ-д экспортлох зорилгоор бүтээсэн “A800” болон “H800” чипнүүдэд илүү хатуу хяналт тавина гэж АНУ-ын Засгийн газар мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих