
Зургийг: Gabby Jones/Bloomberg
“Amazon” болон “Meta” компаниуд “Instagram”, “Facebook” платформын сурталчилгааны хэсгээс “Amazon”-д зарагдаж буй бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгох чиглэлд туршилт хийж буйгаа мэдээллээ.
Хэрэглэгчдээс өөрийн “Amazon” дансаа сошиал медиа профайлтайгаа холбох боломжийг олгох нь нэг талдаа “Мета”-ийг сурталчлагчдын сонирхлыг илүү татахаас гадна “Amazon”-ийн хувьд өөрийн цахим дэлгүүрээс гадуурх илүү олон худалдан авагчдыг татах боломж олгоно гэж үзэж байна.
АНУ-ын технологийн томоохон тоглогчдын энэхүү түншлэл нь тус улсын цахим худалдааны зах зээлд байр сууриа олоод буй “TikTok” болон БНХАУ-ын бусад томоохон компаниуд болох “Temu”, “Shein” зэрэг компанитай өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхээр байгаа аж.