logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Илон Маск “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч, компанийн инженерчлэлийн багийг удирдана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 21 15:30
    5028
    Илон Маскийн хөрөнгө энэ онд 122.6 тэрбум ам.доллароор буурч, 147.7 тэрбум ам.доллар болоод байна

    Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөхөөр болсноо зарлалаа. Гэхдээ тэрбээр өөрийг нь орлох хүнийг олсныхоо дараа компанийн инженерчлэлийн багийг удирдахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

    Илон Маск Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буух нь зүйтэй эсэх талаар "Twitter" дээр санал асуулга явуулахад хэрэглэгчдийн олонх нь түүнийг ажлаа өгөх ёстой гэж үзсэн юм. Даваа гарагийн өглөөний байдлаар 10 сая гаруй санал ирснээс 54.5 хувь нь түүнийг ажлаа өгөхийг дэмжжээ. Мөн Илон Маск санал асуулгыг эхлүүлэхдээ үр дүнг нь шууд дагах болохоо амлаж байв.

    “Гүйцэтгэх захирлын ажлыг авах тэнэг хүнийг олсон даруйдаа би ажлаа өгөх болно. Үүниий дараа би зөвхөн программ хангамж, серверийн багийг удирдана” хэмээн тэрбээр жиргэжээ.

    Аравдугаар сард компанийн эзэмшил түүнд шилжсэнээс хойш "Twitter"-ийн 7500 ажилтнаас ойролцоогоор 5000 гаруй нь цомхотголд хамрагдаж, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм. Илон Маск эзэмшигчийнхээ хувиар “Twitter”-ийн инженерчлэлд голчлон анхаарч ажиллахаа мэдэгдсэн бол компанийн хууль, санхүү гэх мэт бусад үйл ажиллагаа цомхотголын дараа хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй хэвээр байна. 

    Тэрбээр “Tesla”, “SpaceX” зэрэг компаниудыг давхар хариуцаж ажилладаг тул “Twitter”-т зарцуулах цагаа багасгаж, бусад бизнестээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж хөрөнгө оруулагчид нь үзэж байгаа аж.

    Мягмар гарагт “Tesla” компанийн нэгж хувьцааны ханш аравдугаар сараас хойших хамгийн огцом уналттайгаар хаагдсан тул Илон Маскийн хөрөнгийн нийт  хэмжээ 7.7 тэрбум ам.доллароор хорогдсон юм. Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа Францын тэрбумтан Бернар Арнод алдаад байгаа түүний хөрөнгө энэ онд 122.6 тэрбум ам.доллароор буурч, сүүлийн хоёр жилийн хамгийн бага түвшин буюу 147.7 тэрбум ам.доллар болоод байна.

    Cэтгэгдэл бичих