
Зургийг: tdbm.mn
Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд 2023 онд ногоон санхүүгийн бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтын чиглэлд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: 2023 оны II улирлын байдлаар Банк бус санхүүгийн 23 байгууллага 58.1 тэрбум төгрөгийн ногоон зээлийн таван төрлийн бүтээгдэхүүн гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Ногоон зээлийн үлдэгдэл 4.1 хувь буюу 127.2 тэрбум төгрөг байгаа нь 7542 зээлдэгчид олгосон дүн болжээ.
Мөн системийн нөлөө бүхий таван банк IPO хийж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг ногоон санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдэд зарцуулаад байгаа аж. Тухайлбал: ХААН банк татан төвлөрүүлсэн хөрөнгөөс ногоон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд 38.7 тэрбум төгрөг зарцуулаад байгаагаа мэдээллээ. Мөн энэ 12 дугаар сард дотоодын хөрөнгийн зах зээлд 30 сая ам.долларын ногоон бонд гаргахыг зорьж буйгаа онцолж байна.
Харин Худалдаа хөгжлийн банк “Зээлийн батлан даалттай бизнесийн ногоон зээл”-ийг зах зээлд анх удаа нэвтрүүлээд байна. Тус банк Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулан 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Түүнчлэн ХасБанк тогтвортой хөгжлийн чиглэлд ногоон санхүүжилтэд төвлөрч байгааг тус банкны Гүйцэтгэх захирал онцолж байсан юм.
ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав