logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Европын Холбоо ОХУ-д дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын компаниудад хориг тавих санал гаргав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 09 13:20
    512

    Зургийг: Genya Savilov/AFP/Getty Images

    Европын Комиссын жагсаалтад Эх газрын Хятад болон Хонгконгийн 8 компани багтжээ

    Европын Холбоо анх удаа хориотой бараа, бүтээгдэхүүн, технологийг ОХУ-д нийлүүлсэн БНХАУ-ын хэд хэдэн компанид худалдааны хязгаарлалт тогтоох санал гаргалаа. Тодруулбал: Европын Комисс Холбооны гишүүн орнуудыг 35 байгууллагад хязгаарлалт тавихыг хүссэн байна. Үүнд Эх газрын Хятад, Хонгконгоос гадна Узбекистан, Армени, Арабын Нэгдсэн Эмират улсад төвтэй бизнесүүд багтаж байгаа аж.

    Европын Комисс ОХУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт давхар ашиглах боломжтой бараа, бүтээгдэхүүн, технологийг экспортлохыг хатуу хориглохыг уриалж байгааг албан бичигт дурджээ.

    Европын Комиссын жагсаалтад “Sinno Electronics”, “Sigma Technology” зэрэг Эх газрын Хятад болон Хонгконгийн найман компани багтсан байна.

    БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Европын Комиссын энэхүү үйлдэл Европын Холбоо болон БНХАУ-ын хоорондох харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх уршигтайг анхааруулжээ. Мөн “Европын Холбоо буруу шийдвэр гаргавал БНХАУ хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

    Өмнө нь АНУ ОХУ-д хориотой технологи, бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн хэд хэдэн компанийн эсрэг хориг тавьж байсан юм.

    Cэтгэгдэл бичих