logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Барилгын материалын 63 хувь, арматурын 80 хувь нь импортоос хамааралтай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 18 11:25
    1350

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улс 2022 онд 911.5 тэрбум төгрөгөөр арматур импортолжээ

    Барилгын үндсэн түүхий эд болох арматурын хэрэглээ жил бүр өссөөр байна. Монгол Улсын барилгын нийт материалын 63 хувь, арматурын 80 орчим хувь нь импортын хамааралтай байгаа юм.

    Энэ нь барилгын салбарын бүтээн байгуулалт, орон сууцын үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг гэж Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөлөөс мэдээллээ. Тухайлбал: дотооддоо жилд 85 мянган трнн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай 16 үйлдвэр зах зээлийнхээ дөнгөж 20 гаруй хувийг л хангаж байгаа аж.

    18-1.JPG

    Цар тахлын жилүүдэд арматурын импорт 240-262 мянган тонны хооронд хэлбэлзэж байсан бол 2022 онд 337 мянган тонн болж өссөн байна. Үүнд барилга бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж, дэд бүтэц, төмөр бетон эдлэлийн зах зээлийн худалдан авалт өссөн нь нөлөөлжээ.

    Түүнчлэн 2022 онд импортолсон арматурын тоо хэмжээг 2021 оны импорттой харьцуулахад 1.28 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2021 онд 666.2 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийсэн бол 2022 онд 911.5 тэрбум төгрөгөөр арматур импортолжээ.

    18-2.JPG

    Арматурыг зөвхөн ОХУ болон БНХАУ-аас импортлон оруулж ирсэн байна. Тухайлбал: 2022 онд 45 хувийг БНХАУ, 55 хувийг ОХУ-аас авсан бол 2023 оны эхний долоон сарын байдлаар 79 хувийг БНХАУ-аас, 21 хувийг ОХУ-аас худалдан аваад байгаа аж.

    Арматур худалдан авсан хэмжээг мөнгөн дүнгээр авч үзвэл 2021 онд ОХУ-аас 118.8 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол 2022 онд 150.2 сая ам.доллар, 2023 он гарсаар 24.4 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Харин 2021 онд БНХАУ-аас 70.8 сая ам.доллар, 2022 онд 109.6 сая ам.доллар, энэ оны эхний долоон сарын байдлаар 96.1 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна. 

    Cэтгэгдэл бичих