logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОХУ-д юань ам.долларыг гүйцэж, хамгийн их арилжигдсан валют болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 04 14:45
    488

    China Photos/Getty Images

    ОХУ-ын Сангийн яам зах зээлийн үйл ажиллагаандаа ам.доллар бус юань ашиглах болжээ

    Украин дахь эзлэн түрэмгийлэл Москвагийн эсрэг барууны цуврал хориг арга хэмжээг дагуулснаас жил гаруйн хугацааны дараа ОХУ-ын зах зээлд БНХАУ-ын юань ам.долларыг гүйцэж, хамгийн их арилжигдсан гадаад валют болжээ.

    Хоёрдугаар сард юань арилжааны сарын дүнгээр ам.долларыг анх удаа давсан бол гуравдугаар сард зөрүү нь улам холдсоныг Москвагийн Хөрөнгийн биржийн тайлангаас дүгнэж болохоор байна. Украины дайнаас өмнө ОХУ-ын зах зээл дэх юанийн арилжааны хэмжээ төдийлөн анхаарал татахааргүй байв.

    Хориг арга хэмжээнүүд эхэлсний дараа ОХУ-д гадаад руу ам.доллароор болон Кремлийн “нөхөрсөг бус” гэж тодорхойлсон орнуудын валютаар шилжүүлэг хийх боломжтой цөөн хэдэн банкнууд үлдээд байсан юм. Хэдий тийм боловч энэ онд тэдгээр банкнуудад нэмэлт хориг тавигдсанаар юань ийнхүү хамгийн их арилжигдсан валют болжээ.

    ОХУ-ын Сангийн яам энэ оны эхээр зах зээлийн үйл ажиллагаандаа ам.доллар бус юань ашиглах болсны зэрэгцээ үндэсний баялгийн сан нийт хөрөнгийнхөө 60 хувийг юаниар бүрдүүлэх шинэ бүтэц хөгжүүлсэн байна. Мөн тус улсын Төв банк иргэд болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгөө рубль эсвэл “нөхөрсөг” орны валют руу шилжүүлэх замаар блоклуулах, царцаагдах эрсдэлээс сэргийлэхийг байнга уриалж байгаа аж.

    Хэдийгээр ОХУ-д юанийн арилжаа улам түгээмэл болж буй ч БНХАУ-ын хөрөнгийн дансны хяналт, геополитикийн асуудалтай холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлол зэрэг нь хилийн чанадад үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх Бээжингийн зорилтод сорилт болж байна.

    Өнгөрсөн оны эцсээр дэлхийн гадаад валютын нөөцийн нийт дүнгийн 2.7 хувийг юань эзэлж байсан нь оны эхний улирлын дүн болох 2.9 хувиас буурсан үзүүлэлт болсныг Олон Улсын Валютын Сангийн тайланд дурджээ.

    Cэтгэгдэл бичих