logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Warner Bros” компани “Харри Поттер”-ийн цуврал киног хийх тохиролцоонд хүрэхэд ойртлоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 04 15:40
    739

    Зургийг: ANDREA KLAMAR-HUTK

    “Харри Поттер”-ийн долоон номын боть тус бүр нь цуврал киноны нэг улирал болно

    “Warner Bros. Discovery” компани дэлхийн хамгийн алдартай зохиолуудын нэг “Харри Поттер”-оос сэдэвлэсэн дэлгэцийн цуврал уран бүтээл гаргахаар тохиролцоонд хүрэхэд тун дөхөөд байгааг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ. Тодруулбал: Ж.К.Роулинг нэрийн доор бүтээлээ туурвидаг Жоанна Роулингийн бүтээл “Харри Поттер”-ийн долоон номын боть тус бүр нь дээрх цуврал киноны нэг улирал болохыг мөн мэдээлсэн байна. 

    Энэхүү цуврал нь “HBO”-ийн толгой компани “Warner Bros”-ийн ирэх долоо хоногт зарлах стриминг үйлчилгээний шинэ стратегийнх нь салшгүй нэг хэсэг болох төлөвтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Заслав, “HBO”-ийн Гүйцэтгэх захирал Кэйси Блойс нар шинэ цуврал бүтээхээр Ж.К.Роулингтай ярилцсан ч хараахан тохиролцоонд хүрээгүйг өмнө нь мэдээлж байв.

    Бүх цаг үеийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Харри Поттер”-ийг бүрэн хэмжээний найман кино болгон амилуулж чадсан “Warner Bros”-ийн хувьд тус зохиолыг ашиглан цаашид илүү ихийг хийх хүсэлтэй нь нууц биш. Харин Роулингийн хувьд зохиолоос нь сэдэвлэн тайзны жүжиг тавих, соёл амралтын парк байгуулах эрхийг өгсөн ч шинэ кино болон телевизийн цуврал бүтээх тохиролцоо хийгээгүй хэвээр байна. 

    Эх сурвалжийн дурдсанаар зохиолч энэхүү цувралын үйл явдал, санааг эх зохиолоос гажихгүйгээр буулгахад хамтарч ажиллах ч кино бүтээх өдөр тутмын үйл явцад оролцохгүй аж.

    Cэтгэгдэл бичих