logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Xpeng”-ийн улирлын алдагдал шинжээчдийн төсөөллөөс өндөр гарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 21 14:10
    330

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    АНУ-д арилжаалагдаж буй “Xpeng”-ийн хувьцааны ханш баасан гарагт 9.2 хувиар унажээ

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng”-ийн улирлын цэвэр алдагдал шинжээчдийн төсөөллөөс өндөр гарсан нь цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл дэх ширүүн өрсөлдөөний дунд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэрхшээл тулгарч буйтай холбоотой болохыг тус компани мэдээллээ.

    Гуанжоуд төвтэй “Xpeng” компани зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн II улиралд 2.8 тэрбум юань буюу 380 сая ам.долларын алдагдал хүлээснээ баасан гарагт тайлагнажээ. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан дүн болох 2.1 тэрбум юанийн алдагдлаас давсан үзүүлэлт болж байна. Тус компани өнгөрсөн оны мөн үед 1.77 тэрбум юанийн алдагдалтай ажиллаж байжээ. 

    АНУ-д арилжаалагдаж буй “Xpeng”-ийн хувьцааны ханш баасан гарагт 9.2 хувиар унаж, сүүлийн байдлаар 14.75 ам.долларт арилжаалагдаж байна.

    ""G6" болон бусад шинэ загварууд борлуулалтын өсөлтөд нөлөөлснөөр үйлдвэрлэл үр дүнтэй явагдаж мөнгөн урсгалын хэмжээ нэмэгдсэнээр алдагдлаа нөхөх боломжтой болно” гэж тус компанийн Ерөнхийлөгч Брайан Гу онцлов.  

    “Volkswagen” компаниас саяхан хийсэн 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт нь тус компанийн үйл ажиллагаанд түлхэц болно гэж үзэж байна.

    Германы авто үйлдвэрлэгчийн хувьд яваандаа “Xpeng”-ийн 4.99 хувийг эзэмшдэг болохыг зэрэгцээ БНХАУ-д “Volkswagen” брэнд нэрийн доор хос батарей бүхий цахилгаан автомашины загварыг хамтран боловсруулах юм байна.

    Cэтгэгдэл бичих