logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Тэтгэврийн системээрээ Нидерланд улс дэлхийд тэргүүлсээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 18 09:05
    435

    Зургийг: Robin Van Lonkhuijsen/ANP/AFP via Getty Images

    Тэтгэврийн системийг үнэлэхдээ тогтвортой байдал, өндөр настнуудын татвар, хадгаламж, байр орон сууцны хөнгөлөлт, тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг үнэлдэг

    Жил бүр танилцуулдаг олон улсын индексийн үзүүлэлтээр Нидерланд улс “Дэлхийн шилдэг тэтгэврийн системтэй улс”-аар тодорлоо.

    Улс орнуудын тэтгэврийн системийг үнэлэхдээ тогтвортой байдал, өндөр настнуудын татвар, хадгаламж, байр орон сууцны хөнгөлөлт, тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг үнэлдэг байна. Нидерландын  тэтгэврийн систем 50 хувь орчмыг хангах суурь тэтгэвэр, тэтгэврийн 1/3 орчмыг бүрдүүлэх мэргэжлийн нэмэлт, мөн сайн дурын шимтгэл гэсэн гурван түвшнээс бүрддэг аж.

    403113711.png

    Суурь тэтгэврийн хэмжээ нь цалин эсвэл ажиллах үедээ улсын төсөвт төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй байна. Энэ тэтгэврийг Нидерландад 50-иас багагүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх хүн авах эрхтэй ажээ.  Ажил хөдөлмөр эрхлээгүй ч Нидерландын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хүмүүст суурь тэтгэврийг олгодог бөгөөд заавал голланд хүн байх ёсгүй юм байна.

    Харин өнгөрсөн онд тэргүүлж байсан Исланд хоёрдугаарт, Дани гуравдугаарт эрэмбэлэгдэж хамгийн сайн тэтгэврийн системтэй улс орны үзүүлэлтэд дээгүүрт бичигдлээ. 

    Бусад онцлох үзүүлэлтийг харвал тогтолцооны зохистой, тогтвортой, шударга байдалд тулгуурлан үнэлдэг “Mercer CFA Institute Global” тэтгэврийн индексээс "А" үнэлгээг Израил улс л авсан байна.

    Дэлхийн хэмжээнд тэтгэврийн орчинтой холбоотой  асуудал өмнө нь байгаагүй хүнд нөхцөл байдалтай байгаа аж. Судалгаанд хамрагдсан 47 улсаас Аргентин сүүл мушгисан бол АНУ 22 дугаарт бичигдэж, өнгөрсөн жилийнхээс хоёр байр ухарчээ. Харин Япон улс 30 дугаарт, БНХАУ 35 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих