
Зургийг: Chris Polk/FilmMagic, via Getty Images
“Хиймэл оюун өндөр түвшний хүүхэлдэйн кино бүтээх зардлыг эрс бууруулна” гэж тус салбарт удаан хугацаанд удирдах албан тушаал хашсан Жеффри Катценберг үзэж байна.
"Медиа, энтертайнмент, уран бүтээлийн ямар ч төрөлд хиймэл оюуны нөлөөлөл ийм өндөр байх зах зээл байхгүй гэж бодож байна. Хуучин цагт дэлхийн түвшний хүүхэлдэйн кино бүтээхэд нэлээд олон жилийн хугацаа, мөн 500 гаруй уран бүтээлч шаардагдах ч магадлал өндөр байсан. Тэгвэл одоогоос гурван жилийн дараа гэхэд дээрх бүхний 10 хувь ч хэрэггүй болох байх" хэмээн "DreamWorks"-ийн Үүсгэн байгуулагч Жеффри Катценберг “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумын хэлэлцүүлэгт оролцохдоо онцоллоо.
Түүнчлэн тэрбээр "Хиймэл оюуны нэвтрүүлэлт нь энтертайнмент салбарын дижитал өөрчлөлтийг 10 дахин хурдасгахаар байгаа"-г тодотгож байна.