logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эль Сальвадор улс хүн амынхаа 1.6 хувийг шоронд хориод байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 14:10
    501

    Зургийг: Camilo Freedman/Bloomberg

    2022 оны гуравдугаар сараас хойш Эль Сальвадорын хууль хүчний байгууллага гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж үзсэн 72 мянга 600 хүнийг баривчлан хорьжээ

    Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч Наяиб Букеле гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авч эхэлснээс хойш хоёр хүрэхгүй жилийн хугацаанд тус улсын шоронд хоригдож буй иргэдийн тоо гурав дахин өсөж, 100 мянга хүрчээ.

    2022 оны гуравдугаар сараас хойш Эль Сальвадорын албаныхан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж үзсэн 72 мянга 600 хүнийг баривчлан хориод байгааг тус улсын Хууль зүй, нийтийн аюулгүй байдлын сайд Густаво Виллаторо мэдээлсэн байна. Хэдийгээр саатуулагдсан этгээдүүдэд ял оноосон тохиолдол гараагүй ч хоригдож буй хүмүүсийн тоо 100 мянга хүрээд байгааг тэрбээр нэмж дурджээ.

    Энэ нь Эль Сальвадор улс нийт 6.3 сая хүн амынхаа 1.6 хувийг шоронд хориод байгаа гэсэн үг юм. Бусад улстай харьцуулбал энэ үзүүлэлтээрээ АНУ-аас гурав дахин, мөн ардаас нь хоёрдугаарт бичигдэж буй Куба улсаас хоёр дахин илүү байгааг Их Британид төвтэй "World Prison Brief" байгууллага судалгаандаа дурджээ.

    2020 онд тус улсын Ерөнхийлөгч Наяиб Букеле онц байдал зарлаж, бүлэглэлүүдийн эсрэг урьд өмнө байгаагүй арга хэмжээ авч эхлэхээс өмнө Эль Сальвадорын Засгийн газар ял эдэлж буй хүмүүсийн тоог албан ёсоор зарладаггүй байв. Хүний эрхийн төлөөх байгууллагууд тус улсын Ерөнхийлөгчийн улам авторитари шинжтэй болж буй шийдвэрүүдийг шүүмжилсээр ирсэн ч түүний кампанит ажил нь гэмт хэргийн гаралт эрс буурахад нөлөөлж, нэр хүнд нь ч сальвадорчуудын дунд ихээхэн өсжээ.

    АНУ-аас албадлагаар нутаг буцсан этгээдүүд дийлэнх нь байдаг “MS-13” зэрэг бүлэглэлүүдийн нөлөөгөөр 2015 оны үед Эль Салвадор дэлхийн хамгийн аюултай орнуудын жагсаалтыг тэргүүлж байв. "Гэмт хэргийн бүлэглэлд элсэх нь манай нийгэмд хүүхэд, өсвөр настнуудын гол хүсэл эрмэлзэл байдаг байлаа. Эрх мэдэл тэдгээр бүлэглэлүүдэд л байдаг гэж үздэг байсан" хэмээн Густаво Виллаторо дурджээ.

    Cэтгэгдэл бичих