logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Acadian: Ам.долларын ханш дийлэнх валютын эсрэг 5 хувиар чангарах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 13:50
    177

    Зургийг: Adem Altan/AFP/Getty

    АНУ-ын инфляц өндөр түвшинд хадгалагдаж байгаатай зэрэгцээд ам.долларын ханш нэмж чангарах төлөвтэй байгааг “Acadian Asset Management” мэдээлэв

    АНУ-ын инфляцын түвшин өндөр хэвээр байх төлөвтэй байгаачлан Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангаруулснаар ам.долларын ханш болон тус улсын Засгийн газрын бондын өгөөж өсөх төлөвтэй байгааг “Acadian Asset Management”-ийн шинжээч Клиффон Хилл  мэдээллээ.

    Аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын нэгний өдрүүдэд болох ээлжит хуралдаанаар АНУ-ын Төв банк мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх дохио зах зээлд өгөхөөр байна. Ингэснээр ам.долларын ханш австрали доллар, шинэ зеланд болон канад доллар, мөн иен зэрэг дийлэнх валютын эсрэг нэмж тав орчим хувиар чангарна гэж шинжээч Клиффон Хилл онцолжээ.

    Холбооны Нөөцийн банк инфляцыг хазаарлахад хангалттай арга хэмжээ авсан гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид үзэж байгаа аж.

    “Acadian Asset Management”-ийн шинжээч Клиффон Хилл хоёрдугаар сард "Иений ханш сүүлийн 32 жилийн доод түвшинд хүрч, унана" гэсэн таамаг дэвшүүлж байсантай таарч байгаа юм.

    Сүүлийн байдлаар ам.долларын ханш иен болон юанийн эсрэг эргэн сэргэсэн дүр зурагтай байна.

    Cэтгэгдэл бичих