logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Petro Matad” Монгол дахь “Velociraptor 1” цооногийн өрөмдлөгийн ажлаа VI сард эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 04 14:00
    356

    Зургийг: petromatadgroup.com

    Petro Matad: XX талбайн лицензийг авснаар бэлэн мөнгөний урсгалтай болно

    Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани Монгол дахь V талбайн “Velociraptor 1” цооногийн өрөмдлөгийн ажлыг энэ оны зургаадугаар сард эхлэхээ мэдэгдлээ. Цооногоос 200 сая баррель газрын тос олборлох боломжтой гэж тооцоолж байгаа аж. Нийт 1500 метр орчмын өрөмдлөг хийхэд 30 хоногийн хугацаа зарцуулна гэж үзсэн байна.

    Түүнчлэн XX талбайн ашиглалтын лицензийн шаардлагатай бичиг баримтыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас бэлдсэнийг мэдэгдэлд дурджээ. Ингэснээр дээрх талбайг тусгай зориулалтын бүс болгож батлах ажил үлдэж байгаа аж.

    Хэрэв зөвшөөрлөө авбал “Petro Matad” компани “Heron-1” ордын цооногийг ашиглаж, бэлэн мөнгөний урсгалтай болох боломж бүрдэх юм байна.

    “Petro Matad” компани анхдагч зах зээлд хямдралтай үнээр хувьцаа санал болгож байгаа бөгөөд босгосон хөрөнгөө "Velociraptor 1" талбайд өрөмдлөг, үнэлгээ хийхэд зарцуулахаа мэдээлж байв. Мөн шинэ гэрээ байгуулж, эрчим хүчний төсөл хөгжүүлэх, ордыг хөгжүүлэхээр олборлолтын зөвшөөрлөө баталгаажуулах ажлуудад зарцуулахаар төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих