logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    2023 онд алтны хайгуулын төсөв $1.1 тэрбумаар буурсан ч нийт хайгуулын 46 хувийг эзэлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 10 10:40
    363

    Зургийг: Waldo Swiegers/Bloomberg

    Эрчим хүчний шилжилтэд ашиглагдах металлуудын хайгуулын зардал нэмэгдсээр байна

    2023 онд алтны хайгуулын төсөв 1.1 тэрбум ам.доллароор буурсан ч нийт уул уурхайн хайгуулын 46 хувийг эзэлж байгааг “S&P Global Market Intelligence”-ийн шинэ судалгаа харуулж байна.

    Энэ онд шинэ орд илрүүлэх буюу өргөтгөхөд хөрөнгө хуваарилсан компаниудын төсөв гурван хувиар буурч, 12.8 тэрбум ам.доллар болсон нь 2020 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт боллоо.

    Харин лити, никель зэрэг цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашигладаг металлууд болон уран, газрын ховор элементүүдийн хайгуулын зардал эрчимтэй нэмэгдэж байгаа ажээ. Хэдий тийм боловч алтны хайгуулын хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байгаа нь ногоон эрчим хүчний шилжилтэд ашиглагдах металлууд руу орох санхүүжилт хангалттай биш байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих