logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-ын "Zijin Mining Group"-тэй хийж буй "Xanadu Mines"-ийн хэлцэл нэг шат ахив
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 21 09:00
    1625
    "Xanadu Mines" компани БНХАУ-ын "Zijin Mining Group"-тэй хийж буй хэлцлийнхээ II, III шатны баримт бичгийн гүйцэтгэл амжилттай дууссаныг мэдээллээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани БНХАУ-ын "Zijin Mining Group"-тэй хийж буй хэлцлийнхээ II болон III шатны баримт бичгийн гүйцэтгэл амжилттай дууссаныг мэдээллээ. Эдгээр шатуудад “Zijin Mining Group" компани "Xanadu Mines"-д эзэмших хувиа 19.99 хувь болгож, "Xanadu Mines"-ийн 100 хувийн өмчит “Khuiten Metals” компанитай 50:50-ийн харьцаатай “Хармагтай” хамтарсан компани  байгуулах юм. “Khuiten Metals” нь “Хармагтай” зэс, алтны төслийн 76.5 хувийг эзэмшдэг аж.

    "Zijin Mining Group"-ийн хөрөнгө оруулалтаар “Хармагтай”-н Техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг 2023 оны эхээр эхэлж, 2024 оны эхээр эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах юм.

    Хэлцлийн II шат бүрэн хэрэгжсэнээр “Zijin Mining Group" компани "Xanadu Mines"-ийн 19.99 хувийг эзэмшихээс гадна 7.2 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Энэхүү санхүүжилт нь "Xanadu Mines"-ийн “Улаан уул” төслийн хайгуулын ажил болон Монгол Улсын хойд хэсэгт шинэ төсөл эхлүүлэх зэрэгт зарцуулагдах юм байна. 

    Харин III шатанд “Zijin Mining Group" 35 сая ам.доллар “Хармагтай” төсөлд оруулж, “Khuiten Metals”-тай хамтарсан компани байгуулна. Энэ санхүүжилт нь “Хармагтай” төслийн хөгжүүлэлтэд зарцуулагдахаар байгаа аж. “Zijin Mining Group" нь зэсийн нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигдэх компани болж байна.

    Cэтгэгдэл бичих