logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Toyota” компани “Хүн бүрд боломжийн үнэтэй” V үеийн “Prius”-ээ танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 16 16:05
    8772
    Шинэ загварын “Prius” нь тус бүрдээ 198 морины хүч бүхий 1.8 литр болон 2.0 литрийн багтаамжтай хосолмол хөдөлгүүртэй хоёр хувилбараар гарна

    “Toyota Motor” компани 25 жилийн өмнө өнөөгийн цахилгаан автомашинуудын технологийн суурийг тавьж байсан хосолмол хөдөлгүүрт “Prius” автомашиныхаа хамгийн сүүлийн үеийн загварыг танилцууллаа. 

    Тавдугаар үеийн “Prius” автомашин нь дизайны хувьд илүү спорт хэв маягтай, арал нь намссан боловч дугуй нь томорсон гэдгээрээ өмнөх загваруудаас онцлог аж. Мөн их биеийн будаг нь хар оруулгатай, салоны үндсэн өнгө нь илүү бараан болж өөрчлөгджээ.

    2023-Toyota-Prius-8-1.jpg

    Шинэ загварын “Prius” нь тус бүрдээ 198 морины хүч бүхий 1.8 литр болон 2.0 литрийн багтаамжтай хосолмол хөдөлгүүртэй хоёр хувилбараар гарах юм байна. Мөн Европын зах зээлд зориулж 2.0 литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий цэнэглэдэг (plug-in hybrid) хувилбарыг мөн гаргах ажээ. 

    2.0 литрийн хөдөлгүүртэй хувилбар нь 144 киловаттын цэнэг хураагуураар хүч нэмсэн бөгөөд 100 км/цагийн хурдыг 7.5 секундийн дотор авдаг болохыг тус компани мэдээллээ.

    Тавдугаар үеийн “Prius”-ээ энэ өвлөөс эхлэн худалдаанд гаргахыг “Toyota Motor” компани лхагва гарагт Токиод болсон танилцуулгын арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Үнийн мэдээллийг хараахан ил болгоогүй ч “Хүн бүрд боломжийн үнэтэй” байхыг онцолжээ.

    2023-Toyota-Prius-20.jpg

    “Энэ бол цөөхөн хүмүүс биш хүн бүр жолоодоход зориулагдсан автомашин. Чухам үүнд л “Prius”-ийн хүч чадал, оршин тогтнох утга учир оршдог. “Prius” брэндийг орхиж болохгүй шалтгаан бол энэ” хэмээн “Toyota Motor”-ийн Дизайн хариуцсан ерөнхий менежер Саймон Хамфрис өгүүлжээ. 

    Байгаль орчинд ээлтэй, шатахуунд хэмнэлттэй байдлын үлгэр жишээ болсон “Prius” автомашины 1997 онд анх танилцуулагдсан цагаас хойших нийт борлуулалт 4.75 сая хүрээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих