
Монгол Улсад анх удаа “Samsung Electronics” брэндийн бүтээгдэхүүн борлуулах “Samsung Experience Store” нээгдлээ.
“Samsung Experience Store”-ийг Монгол Улсад нээхэд компаниудын борлуулалтын үзүүлэлт, зах зээл, хүн ам зэрэгт өндөр шаардлага тавьсан гэдгийг “Sain Electronics” компани онцолж байна. Одоогоор “Samsung Electronics”-ийн үүнтэй адил 3000 орчим салбар олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Үүнээс гадна баярын улиралд цахилгаан барааны худалдаа жил бүр нэмэгддэг. Тухайлбал: БНЭУ-ын уламжлалт Дивали баярын үеэр “Samsung Electronics”-ийн “Galaxy Z Flip”, “Galaxy Z Fold” гар утасны загварууд болон “Galaxy S22” загварын борлуулалт хамгийн их нэмэгдсэнийг тус компанийн БНЭУ дахь салбар онцолж байжээ.
“Сайн интернэшнл” ХХК-ийн “PR” Хэлтсийн захирал М.Тунгалагтуяа