logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Apple”-ийн шинээр танилцуулсан титан хүрээтэй "iPhone 15 Pro Max"-ийн эхлэх үнэ $1199
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 11:45
    1001

    Зургийг: apple.com

    “iPhone 15” болон “iPhone 15 Plus”-ийн үндсэн линзийн нарийвчлалыг 12 мегапикселээс 48 мегапиксель болгон ахиулжээ

    “Apple” компани мягмар гарагт “iPhone” ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвараа танилцууллаа. Удаашралд ороод буй ухаалаг гар утасны зах зээлд хэрэглэгчдийг эргэн татахын тулд тус компани ямар шинэчлэлүүд санал болгосныг харцгаая.

    Эцэст нь USB-C

    “iPhone 15”-ийн энгийн хувилбарууд хар, шар, ягаан, хөх, ногоон зэрэг пастель олон өнгийн хувилбартай гарч байгаа бол “Pro” хувилбаруудын их бие титан материалаар хийгдсэнээрээ илүү хөнгөн, бат бөх болжээ. Мөн “Apple” Европын Холбооны тавьсан шаардлагыг хүлээн авсан тул шинэ загварын гар утаснуудаа анх удаа USB-C холболтын стандарттайгаар гаргалаа.

    48 мегапиксель

    Шинэ “iPhone”-уудын онцлох өөрчлөлт нь арын камерын систем байв. “iPhone 15” болон “iPhone 15 Plus”-ийн үндсэн линзийн нарийвчлалыг 12 мегапикселээс 48 мегапиксель болгон ахиулжээ. Харин “Pro” хувилбарууд нь тус компанийн “Vision Pro” төхөөрөмжид зориулагдсан 3D бичлэг хийх боломжтой болсны зэрэгцээ “Pro Max”-ийн камер нь дүрсийг тав дахин татах дурантай болсон байна.

    Үнийн өөрчлөлт

    Энгийн хувилбарууд ба “iPhone 15 Pro”-ийн үнэ хуучиндаа буюу 799 болон 999 ам.доллар хэвээр байх бол “Pro Max”-ийн үнэ 100 ам.доллароор нэмэгдэж, 1199 ам.доллар болжээ.

    Бусад бүтээгдэхүүн

    Байгальд илүү ээлтэй материалаар хийгдсэнээс бусдаар төдийлөн том өөрчлөлтгүй шинэ “Apple Watch” цагнууд мягмар гарагт болсон арга хэмжээний үеэр мөн танилцуулагдав. Түүнчлэн “iPhone”-ийн шинэ үйлдлийн систем “iOS 17”-ийг есдүгээр сарын 18-нд гаргахаар товлосон байна.

    unnamed (31).jpg

    БНХАУ дахь саад

    БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд, Төрийн өмчит компаниудад “iPhone” гар утасны ашиглалтыг хориглож эхэлсэн нь “Apple”-ийн хилийн чанад дахь хамгийн том зах зээл, үйлдвэрлэлийн гол баазад яггүй сорилт учруулаад байгаа. Шинэ бүтээгдэхүүнүүдийн дийлэнх онцлог өмнө нь мэдээлэгдсэн байсан тул хөрөнгө оруулагчдын хариу үйлдэл тийм ч хүчтэй байсангүй, компанийн хувьцааны ханш мягмар гарагт 1.8 хувиар унаж, 176.21 ам.доллар болжээ.

    Cэтгэгдэл бичих