logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Засгийн газар "Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоож, шууд хяналтдаа авлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 16:10
    174
    "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой Төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгож байна

    “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоолоо. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр шалгагдахаар ажлаа өгч, түүний оронд Р.Отгонжаргал ажлыг нь авчээ.

    Мөн Засгийн газраас Онцгой дэглэм тогтоогоод байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой Төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгож байна. Үүнд “Богдхан төмөр зам”, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил зэрэг төсөл байгаа аж.

    Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын зургааны өдрийн мэдээллээр Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний сүүдрийн эдийн засаг үүссэн нь дөхүү тоо гэж тооцоолсноо УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдсэн юм. Ингэхдээ үнийн зөрүү, тээврийн хохирол, алдагдсан нүүрс зэргээс орлого алдагдаж байгааг тодотголоо. Үүнээс нүүрсний алдагдлыг тооцоолбол зөвхөн сүүлийн 10 жилд зургаан сая тонн давсан гэж үзэж байна. Мөн оффтек гэрээний тонн бүрээс 100 ам.доллар алдсан байх магадлалтай гэж тооцоолжээ. Энэхүү тооцооллоор төсөвт учрах хохирол нийт 10 их наяд төгрөг давж байгаа юм.

    Түүнчлэн цааш зэс, төмөр зэрэг бусад уул уурхайн бусад салбарын асуудлыг шалгана гэж найдаж байгаагаа ХҮН нам илэрхийлсэн юм.

    Cэтгэгдэл бичих