logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цахилгаан автомашины шилжилтэд БНХАУ-ыг гүйцэх Өрнөдийн хүчин чармайлт чамгүй өндөр төлөөстэй байх нь
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 06 14:27
    5163

    Зургийг: John Moore/ Getty Images

    БНХАУ цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг бүх шатанд нь “базаж”, дэлхийн авто үйлдвэрлэгчдийг аль ч үед хятад түншүүдээс хамааралтай болгожээ

    Цахилгаан автомашины шилжилтэд БНХАУ хол илүү давамгайлж буй нь тус улсын АНУ, Европын эсрэг геополитикийн зөрчлийн ээлжит нэг эх үүсвэр болоод байна. Өрнөдийн эрх баригчдад энэхүү хамааралтай байдал удаан үргэлжлэхээс зайлсхийж, БНХАУ-ыг гүйцэх хүчин чармайлт нь нэлээд өндөр төлөөстэй байх нь.

    Цэнэг хураагуурын эзэнт гүрэн

    Цэнэг хураагуурын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах, эсвэл ядаж БНХАУ-аас арай бага хамааралтай болоход хэр хэцүү болох нь “BloombergNEF”-ийн гаргасан аж үйлдвэрийн дата мэдээллээс харж болохоор  байна. Азийн хамгийн том эдийн засагтай тус улс цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг бүх шатанд нь “базаж”, дэлхийн авто үйлдвэрлэгчдийг аль ч үед хятад түншүүдээс хамааралтай болгожээ.

    БНХАУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид дэлхий даяар нэгж цэнэг хураагуурын нийлүүлэлтийн 80 хувийг хангахын зэрэгцээ үүнийг дэмжих олборлолт, боловсруулалтын сүлжээг дотооддоо улам тэлж байна.

    unnamed (26).jpg

    Бүх шатанд Хятад

    Графитийг эс тооцвол түүхий эдийн олборлолт нь БНХАУ-ын давамгайлал хамгийн бага байдаг талбар. Хэдий тийм боловч тус улс Африкийн литийн уурхайнууд, Индонезын никель олборлогчдод чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буйг дурдах хэрэгтэй.

    Дараагийн үе шат болох боловсруулалтын талбарт БНХАУ-ын олон жилийн туршлага, чадамж бий учраас ноёрхлыг нь эвдэхэд бүр ч хэцүү. Тус улсад дэлхийн литийн боловсруулалтын талаас илүү хувь, графитийн 70 хувь, никелийн 30 гаруй хувь ногдож байгааг Олон улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлжээ.

    Цэнэг хураагуурын нэн чухал эд ангиудын үйлдвэрлэлийн хүчин чадлаараа БНХАУ мөн л гайхуулдаг. Дэлхийн хэмжээнд катодын үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 хувь, анодын 80 хувийг БНХАУ эзлэхээс гадна нийт лити-ион батарейн ¾-ыг хятадууд, тэр дундаа “CATL”, “BYD” гэсэн хоёр компани үйлдвэрлэж байна.

    Өртөг бага

    Цахилгаан автомашины зах зээлийг БНХАУ эзэгнэсний шалтгаан нь тус улс автомашиныг “үндэслэлгүй бага” үнээр зардагтай холбоотой гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлж байв.

    unnamed.jpg

    БНХАУ-д багц цэнэг хураагуурын үйлдвэрлэлийн өртөг кВт/цаг тутамдаа 127 ам.доллар байхад Хойд Америк, Европт энэ үнэ 24 болон 33 хувиар тус тус илүү байгааг “BloombergNEF” тооцоолжээ. Мөн лити-төмөр-фосфат (LFP) цэнэг хураагуурын ганцхан үйлдвэр барих зардал АНУ болон ХБНГУ-д 865 сая ам.доллар хүрэх бол барилгын ажил, хөдөлмөрийн зардал багатай БНХАУ-д 650 сая ам.доллар байдаг аж.

    Өрсөлдөөн үргэлжилнэ

    Европын Холбоо өнгөрсөн сард БНХАУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэл дэх Төрийн татааст шалгалт явуулж, улмаар тус улсын автомашины импортын тарифыг нэмэгдүүлж болзошгүй болсон нь Бээжингийн шийдэмгий хариу үйлдлийг өдөөх магадлал өндөр.

    Ямартаа ч барууны орнууд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулахыг зорьж, харин БНХАУ энэ салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхээр зүтгэж буй нь цахилгаан автомашины инновацын хил хязгаарыг тэлж, салбарын хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих