logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Барилгын салбарт эрэлт буурч, орон сууцны үнийн өсөлт саарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 10:15
    2024
    Шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.72 сая төгрөг байна

    Улаанбаатар хотод орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх өмнөх сараас 1.3 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Улаанбаатарт орон сууцны үнийн жилийн өсөлт өмнөх саруудаас харьцангуй саарсан байна.

    13-2.JPG

    2022 онд 10-аас дээш хувиар өсөж байсан орон сууцны үнийн өсөлт энэ оны дөрөвдүгээр сараас хойш 10-аас доош хувьд хадгалагдаж байгаа юм.

    Наймдугаар сард шинэ орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 10.2 хувиар өссөн нь мөн л өмнөх саруудаас харьцангуй доогуур үзүүлэлт болж байна.

    Шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.72 сая төгрөг байгаагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй орон сууцууд хамгийн өндөр үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу нэг м.кв нь 2.79 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    13-3.JPG

    2023 оны II улирлын байдлаар валютын ханшийн зөрүүгээс шалтгаалан өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ өсөж байсныг “Тэнхлэг зууч” компани тайландаа дурдаж байсан юм.

    Хуучин орон сууцны зах зээлийн хувьд үнийн өсөлт мөн л удааширсан үзүүлэлттэй байна.

    Наймдугаар сард өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн бол дундаж үнэ 3.38 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Өнгөрсөн сард онцлох бас нэгэн үзүүлэлт нь Чингэлтэй дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар, Хан-Уул дүүргийнхээс давж, 4.12 сая төгрөг хүрчээ.

    Мөн ипотекийн зээл олголтын эх үүсвэр тодорхойгүй байсны улмаас зээл олголт зогсонги байдалд орж, эрэлт буураад байсан ч арилжааны банкнууд есдүгээр сараас хэвийн олгож эхлээд буйг Монголбанк мэдээлсэн юм. 

    Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

    Cэтгэгдэл бичих