
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Ж.Зоригт
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Ж.Зоригт
Xanadu Mines: “Хармагтай” төсөлд хийсэн өрөмдлөгөөр өндөр түвшний эрдэсжилт илрүүлсэн
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 09 15:40
4078
Зургийг: xanadumines.com
"Xanadu Mines" компани зургаан метрийн гүнээс 131 метр хүртэлх интервалтай, 0.35 хувийн зэс, тонн тутамд 0.67 грамм алт бүхий эрдэсжилт илрүүлжээ
Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Xanadu Mines” компани зэс, алтны “Хармагтай” төслийн ТЭЗҮ бэлтгэх явцын анхан шатны өрөмдлөгөөр алт, зэсийн эрдэсжилт илрүүлснээ мэдэгдлээ. Тухайлбал: зургаан метрийн гүнээс 131 метр хүртэлх интервалтай, 0.35 хувийн зэс, тонн тутамд 0.67 грамм алт бүхий эрдэсжилт илрүүлсэн байна. Үүний дотор 58 метрийн гүнээс 38.5 метр интервалтай 0.51 хувийн зэс, тонн тутамдаа 1.44 грамм алт бүхий эрдэсжилт багтаж байгаа аж.
Ингэснээр 2021 онд гаргасан эрдсийн нөөцийн тооцоогоо нэмэгдүүлэх хүлээлттэй болж байна. Мөн цаашлаад тус компани дахин хоёр өрөмдлөг хийж, анхны гүний өрөмдлөгийн үр дүнгээ 2023 оны III улиралд танилцуулах төлөвтэй байна.
Cэтгэгдэл бичих