•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Макро
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Японы үйлдвэрлэлийн гарц сүүлийн 3 сард анх удаа буурав
Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 28 14:30
145
Зургийг: Noriko Hayashi/Bloomberg
I сард Япон улсын үйлдвэрлэлийн гарц өмнөх сараас 4.6 хувиар буурчээ
Дэлхийн эдийн засгийн удаашрал, Сар шинийн баярын амралт тохиосноор Японы аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл сүүлийн гурван сард анх удаа буурлаа.
Тодруулбал: нэгдүгээр сард тус улсын үйлдвэрлэлийн гарц өмнөх сараас 4.6 хувиар буурсныг Аж үйлдвэрийн яам нь мэдээлэв. Автомашин, автомашины эд анги, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хамгийн өндөр дүнгээр буурсан байна.
Энэ нь олон улсад эрэлт буураад зогсохгүй, Ази даяар Сар шинийн баярын амралт тохиосонтой холбоотой аж. Хэдий тийм боловч Японы жижиглэн худалдааны борлуулалт хүлээлтийг давж 1.9 хувиар өссөн байна.
Энэхүү статистик үзүүлэлтүүд Японы Төв банкны дараагийн тэргүүнд сорилт болохоор байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Cэтгэгдэл бичих