
Зургийг: Matt Lloyd/Bloomberg
Монголын уул уурхайн салбарын гарц эргэн эрчимтэй сэргэж эхэлсэн нь дотоодын банкнуудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөөр байна гэж үнэлгээний “Fitch Ratings” агентлаг үзлээ. Гэхдээ зэрэглэлийг ахиулах талаар авч үзээгүй байна.
2023 оны эхний хагас жилд зээл олголт нэмэгдсэн нь бизнесийн орчныг сайжруулахад нөлөөлсөн. Мөн томоохон банкнууд IPO хийхдээ капитал хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь өсөлтөд дэмжлэг болно гэж дүгнэсэн байна. Хэдий тийм боловч эрчимтэй өсөлтийн мөчлөгийн үед банкнууд эрсдэлээ удирдах нь чухал байна гэж дурджээ.
Сүүлийн жилүүдэд зохицуулалтын орчин сайжирсан энэ үед банкнууд илүү сахилга баттай байж, өсөлт болон капиталын тэнцвэртэй байдлыг хадгалах нь чухал гэж мэдэгдсэн байна.
Хэдийгээр өрсөлдөөн өндөр байгаа ч эдийн засгийн дунд хугацааны төсөөлөл эерэг байгаатай холбоотойгоор энэ нь банкнуудад томоохон дэмжлэг үзүүлнэ гэж дурджээ. IPO хийсэн системийн нөлөө бүхий таван банкны хувьцааны ханш бүгд анх арилжаалагдаж эхэлсэн ханшнаасаа буурсан хөдөлгөөнтэй байна.