logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    ӨМӨЗО-ы нүүрсний 39 уурхай үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 16 10:10
    215
    Долоодугаар сард 238 уурхай хүчин чадлаа нэмэгдүүлэх хүсэлт гаргажээ

    БНХАУ-ын эрх баригчид нийлүүлэлтийг тогтвортой хангах зорилтын хүрээнд ӨМӨЗО-д байрлалтай нүүрсний 39 уурхайд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн долоодугаар сард нийт 238 уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэх хүсэлтийг БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо хүлээн авснаас 39-д нь зөвшөөрөл олгосон байна. 

    Ийнхүү хүчин чадлаа нэмэгдүүлснээр тэдгээр уурхайнуудын жилд олборлох нүүрсний хэмжээ 49.55 сая тонноор нэмэгдэх юм. 

    Нүүрс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын хувьд үйлдвэрийн хүчин чадлыг дээд цэгт нь хүргэхээр бүх хүчээ дайчилж байгаа юм. Дэлхий дахинд тохиолдоод буй эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд Төрөөс нүүрсний уурхайнуудыг бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хангалттай нөөц бүрдүүлэх чиглэл өгсөн гэж тус улсын Орон нутгийн эрчим хүчний байгууллага мэдээлжээ. 

    Хүнд даацын галт тэрэгний тоо мөн үүнийг даган нэмэгджээ. Есдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл Хөх хотын өртөөгөөр нийт 27.66 сая тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд өдөрт дунджаар 503 мянган тонн нүүрс тээвэрлэсэн байна.

    Cэтгэгдэл бичих