logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Шанхайн авто шоунд танилцуулагдсан онцлох загварууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 27 12:00
    3122

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Шанхайн авто шоуны үеэр танилцуулагдсан онцлох автомашинуудыг хүргэж байна

    Зөгнөлт кинонд гардаг шиг холограм, неон гэрэл цацруулсан консепт автомашинаас эхлээд өдөр тутмын хэрэгцээг залгуулах жирийн гэр бүлийн автомашин хүртэлх сүүлийн үеийн бүхий л загваруудаа дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид энэ оны Шанхайн авто шоунд танилцууллаа. Үзэгч, зочид ихтэй байсан энэхүү арга хэмжээний үеэр цахилгаан автомашинууд дахин олны анхаарлыг татаж, үйлдвэрлэгчид энэхүү шилжилтэд хэр эрчтэй яваагаа батлан харуулахаар өрсөлдөж байв.

    BYD Yangwang U9

    1200x800.jpg

    “BYD”-ийн хоёр хаалгатай спорт ангиллын энэхүү загвар нь 0-100 км/цагийн хурдыг ердөө хоёр секундийн хугацаанд авах чадалтай. Мөн хятад үйлдвэрлэгчийн нэрийн хуудас болсон “DiSus-X” жолоодлогын дэвшилтэт системээр тоноглогдсон тул автомашин өөрийн өндрөө өөрчилж, бүжиглэж, тэр байтугай газраас хөндийрөн үсэрч чадах аж. Энэхүү загварын үнэ нэг сая юань буюу 145 мянган ам.доллароос эхлэх төлөвтэй байна.

    Karlmann King

    1200x-1 (1).jpg

    Захиалгаар хийгддэг, дээд зэрэглэлийн SUV ангиллын энэхүү загварыг Шанхайн авто шоунд танилцууллаа. 2016 онд анх гарсан ч одоогоор үйлдвэрлэгдэхгүй байгаа энэхүү загвар нь өвөрмөц дизайн, 12 сая юанийн буюу тус шоуны хамгийн өндөр байж болох үнээрээ үзэгчдийг алмайруулсан байна. Тус компани үүнтэй ойролцоо загварыг илүү их тоогоор үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тул үнийг нь бууруулах боломжтойг онцолжээ.

    Nissan Max-Out

    1200x-1 (2).jpg

    “Nissan” компанийн цахилгаан хөдөлгүүртэй, задгай дээвэртэй “Max-Out” нь 2021 онд танилцуулагдсан консепт загвар бөгөөд Шанхайн шоунд биет загварыг нь олонд үзүүлжээ. Хүндийн хүчний төв нь доор байрлалтай, мөн дугуйндаа неон гэрэлтүүлэг, холограм дүрслэлтэй тул энэхүү загвар нь зөгнөлт киноноос шууд гараад ирсэн мэт харагддаг байна. 

    Mercedes Maybach EQS

    27-16.JPG

    "Mercedes-Benz" компани тансаг зэрэглэлийн "Maybach" брэндийнхээ анхны цахилгаан хөдөлгүүрт загвар "EQS"-ийг цахилгаан автомашинд элэгтэй, түрийвч зузаантай хятадуудын сэтгэлд нийцнэ хэмээн тооцоолж Шанхайд анхлан танилцууллаа. SUV ангиллын "EQS" нь нэг цэнэглэлтээр 600 км зай туулах боломжтой, 200 мянга гаруй ам.долларын үнэтэй аж. Арын суудал нь массаж хийдэг, эвхэгддэг ширээ, сэрүүцүүлэгч, оргилуун дарсны хундага зэргээр тоноглогдсоноос үзвэл автомашинаа өөрөө жолооддоггүй эрхмүүдэд тусгайлан зориулагдсан нь илт.

    Nissan Arizon

    unnamed.jpg

    SUV ангиллын цахилгаан хөдөлгүүрт “Arizon” консепт загварыг “Nissan” компани мөн хятад хэрэглэгчдэд илүүтэйгээр чиглүүлж бүтээжээ. Шилэн дээвэр бүхий футурист төрхтэй, хаалга хоорондын баганагүй учир дотроо зай талбай томтой аж. Түүнчлэн тус компанийн гаргасан “Eporo” жолоочид туслах ухаалаг системээр тоноглогджээ.

    BYD Seagull

    800x-1.jpg

    Шоунд танилцуулагдсан “даруухан” загваруудын төлөөлөл болох “BYD”-ийн цахилгаан хөдөлгүүртэй, “hatchback” ангиллын “Seagull”-ийн үнэ 78,800-95,800 юанийн хооронд байх ч БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн дайны нөлөөгөөр улам хямдрах боломжтой юм байна. Энэхүү загварын 55 киловаттын цахилгаан хөдөлгүүртэй хувилбар нь нэг цэнэглэлтээр 300 км зай туулах хүчин чадалтай бол 77 киловаттын хөдөлгүүртэй хувилбар нь 400 км зай туулах чадалтай гэжээ. Түүнчлэн 10.1 инчийн мэдрэгчтэй, эргэдэг дэлгэц, ослоос хамгаалах дөрвөн дэр, “bluetooth” холболттой түлхүүр зэрэг онцлог технологиудыг багтаасан байна.

    Lincoln Nautilus

    Шинэчлэгдсэн “Nautilus “SUV нь урд салоныг бүрэн эзэлсэн 48 инчийн өргөнтэй хянах самбар, 11 инчийн мэдрэгчтэй дэлгэц, мөн жолооны хүрдийг барилгүйгээр жолоодох “BlueCruise” технологиор тоноглогдсоноороо онцлог аж. Түүнчлэн өмнөх загвараасаа илүү том грилльтэй, үргэлж асаалттай байдаг LED гэрэлтэй юм байна.

    Porsche Cayenne

    Алдарт “Cayenne SUV” шинэчлэгдэж, салондоо гурван дэлгэцтэй болжээ. Тэдгээр нь 12.6 инчийн нумарсан дэлгэцтэй хянах самбар, 12.3 инчийн “Sir” дуун команд дэмждэг удирдлагын дэлгэц, мөн зорчигчийн талд 10.9 инчийн энтертеймент дэлгэцээс бүрдэнэ. Шинэ “Cayenne” загварт 346 морины хүчтэй 3.0 литрийн V6 хөдөлгүүр стандарт байх аж.

    Xpeng G6

    “Xpeng”-ийн хамгийн сүүлд гаргасан цахилгаан SUV нь 200-300 мянган юанийн үнэтэй байх бөгөөд “Tesla”-ийн “Model Y”-ийн өрсөлдөгч болохоор бүтээгджээ. Энэ загвар нь  “Xpeng”-ийн ухаалаг жолоодлогын программ хангамжтай байх аж. 

    Nio ES6

    0-100 км/цагийн хурдыг 4.7 секундэд авдаг, нэг цэнэглэлтээр 610 км зайг туулах боломжтой “ES6”-ийн үнэ нь 458 мянган юаниас эхлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих